“Их 7”-ийн сайд нарын уулзалт эхэлжээ

Дэлхийн хүчирхэг эдийн засагтай долоон гүрэн буюу “Их 7” холбооны сайд нарын уулзалт Японы Хирошима хотноо өчигдөр эхэлсэн талаар “CNN” агентлаг мэдээллээ. Уулзалтад оролцож буй АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри болон Гадаад хэргийн сайд нар Хирошимагийн дэлбэрэлтийн үеэр амиа алдагсдад зориулсан гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүлжээ. Керри “Олон улсын энхтайван үүрд мөнх байгаасай” гэж хэлсэн байна.
Сайд нар Хойд Солонгосын цөмийн хөтөлбөр, Өмнөд Хятадын маргаантай арлын асуудлаар голлон ярилцаж байгаа юм. Пхеньян цөмийн туршилт болон алсын тусгалтай пуужин туршсаны дараа олон улс тус улсын эсрэг эдийн засгийн хориг тавьсан билээ.
Керри “Хойд Солонгос улс олон улсын шаардлагыг биелүүлэхээс татгалзаж, дайныг өдөөн турхирсаар байвал хариу арга хэмжээ авахаас өөр сонголтгүй” гэсэн байна. Харин Өмнөд Хятадын тэнгисийн асуудлаар “Бээжин үйл ажиллагаагаа эрчимжүүлэх нь Азийн зарим улсад заналхийлэл авчирч байна” гэж мэдэгджээ.
Сайд нар уулзалтын төгсгөлд “Их 7”-ийн дээд хэмжээний уулзалтын товыг гаргах билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ