Йеменд 6000 хүн амиа алджээ

Йемений Засгийн газар болон тус улсад агаараас цохилт өгч буй Саудын Арабын эвсэл НҮБ-ын санаачлагын дагуу галт зэвсгээс татгалзахад бэлэн гэдгээ мэдэгджээ. Тус улсад хяналтаа тогтоохыг санаархаж буй “Хоути” бүлэглэлээс болж, Йеменд эмх замбараагүй байдал газар авчээ. Жилийн өмнө эхэлсэн эмх замбараагүй байдлын улмаас 6000 хүн амиа алдаж, хоёр сая хүн дүрвэжээ.
Кувейт улс энэ сардаа багтаан Йеменд гал зогсох асуудлаар олон улсын хамтарсан уулзалтыг эх орондоо зохион байгуулахаар төлөвлөж байна. Уг уулзалтад Ираны Засгийн газар төлөөлөгчид оролцохоо мэдэгджээ. Йеменд суугаа НҮБ-ын тусгай төлөөлөгч Исмайл аль Ахмед “Яаралтай гал зогсохгүй бол олон хүний амь нас эрсдэлд ороод байна. Олон улс ямар ч аргаар хамаагүй гал зогсоох хэлэлцээрийг байгуулах хэрэгтэй” гэсэн байна.
Гал зогссон тохиолдолд НҮБ болон олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд Йеменд тусламж нийлүүлэхээ мэдэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ