Нэг тэрбум зээлийн хэлэлцээрийг дэмжлээ

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын 1 тэрбум ам.долларын экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийг хэлэлцэн дэмжээд УИХ-ын холбогдох байнгын хороонд хүргүүлэхээр тогтсон байна. Энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны даргаар Б.Цээпил өнөөдөр Засгийн газрын хуралдааны шийдвэрийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Тэрбээр "БНЭУ-аас 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн шугам нээх болсонтой холбогдуулан уг эх үүсвэрээс санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийг сонгон санал болгох ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг Энэтхэгийн ажлын хэсэгтэй зээлийн ерөнхий хэлэлцээр байгуулах, зээлийн нөхцөл, Экзим банкны зээлийн процедурын талаар хэлэлцэж, зээлийн нөхцөлийг тохирсон. Зээлийн ерөнхий нөхцөлд хүү 1,75 хувь, хугацаа 20 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацааг 5 жил байхаар тусгасан. Үүнээс гадна дэд бүтцийн 200 сая ам.доллараас пээш өртөгтэй төсөл болон стратегийн ач холбогдол бүхий 100 сая ам.доллараас дээш өртөгтэй төслүүдийн хувьд зээлийн тусгай нөхцөлтэй буюу зээлийн хүү жилийн 1.75 хувь, хугацаа 25 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацааг 7 жил байхаар тусгасан" хэмээн мэдээлэв.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ