Д.Дагвадоржид ч хууль үйлчлэх ёстой
“Баялгийн хувь”, “Түмэн хишигтэн” компанийн санхүүгийн баримтад шалгалт, нэгжлэг хийх үеэр УИХ-ын гишүүн Х.Баттулгад цөөнгүй хүмүүс “хайртай”-гаа харуулсан. Тэдний нэг нь сумогийн их аварга Д.Дагвардорж.
Тэрбээр нэгжлэг хийх хуулийнхантай зэрэгцэн Баянгол зочид буудал дээр ирсэн хүмүүсийн нэг нь. Дараа нь Д.Дагвадорж цагдаагийнхан хамгаалалтад авсан “Женко тур брюо” компанийн оффис руу орохын тулд хүч хэрэглэхийг завджээ. Цагдаагийн албан хаагчид үүргээ гүйцэтгэж буйгаа тайлбарласан ч Д.Дагвадорж “даргатайгаа уулзмаар байна” хэмээн дайрсан байна.
Монгол Улсын хууль болоод хууль хяналтын байгууллага хэн бүхэнд тэгш үйлчлэх ёстой. Хэнийг ч оруулахгүй хэмээн хамгаалалт авсан газар их аварга нь ч, жирийн иргэн ч орох боломжгүй гэдгийг сануулах нь илүүц биз ээ.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ