Шонхорыг 20 мянган доллараар арилжаалдаг

img

 

“Байгал орчны иргэний зөвлөлийн хяналтын хороо”-ны дарга Ж.Ганбаатар, “Байгаль орчны төрийн бус байгууллагуудын холбоо”-ны ерөнхийлөгч Ж.Батболд, “Монголын мэргэжлийн анчдын холбоо”-ны тэргүүн Д.Хурц нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд Шинэчлэлийн Засгийн газрын шонхрын нууц наймааг илчлэх талаар хэвлэлийн хурал зарласан юм.

 

“Монголын мэргэжлийн анчдын холбоо”-ны тэргүүн Д.Хурц “БОНХАЖЯ, ССАЖЯ-ны хамтын санаачилгаар 2012 оны аравдугаар сард шонхор шувууг Монгол Улсын Үндэсний бахархалт шувуу болгох Засгийн газрын 101 тоот тогтоол гарсан байдаг. Үүнээс гурван сарын дараа гаргасан тогтоолоор Соёл шинжлэх ухааны зориулалтаар гаргаж болох ч арилжааны зориулалтаар гаргаж болохгүй гэдэг заалт оруулсан байгаа юм. Соёл шинжлэх ухааны зориулалтаар ихдээ л 3-5 шонхор гаргах боломжтой. Гэтэл 30-40-оор нь гаргаж байгаад Оюунхорол сайд болсноосоо хойш нэг том маргаан явагдаж улмаар 100-аар нь гаргая гэж Засгийн газарт асуудал оруулсан ч Гадаад хэргийн сайд С.Пүрэвсүрэн эсэргүүцсэнээр зогссон. Дараа нь тавдугаар сарын байнгын хорооны хурал дээр дахин асуудал яригдсан юм. Тэр хурал дээр би очиж, бид ингэж тохирсон. Арилжааны хэлбэрээр гаргахдаа нэг шонхорыг 20 мянган доллараар зарж борлуулаад улсад ашиг оруул гэдэг саналыг байнгын хорооныхон зөвшөөрсөн, тохирсон. Улмаар ингэж тохирчихоод бидэнд хэлэлгүй нууц тогтоол гаргаад 240 орчим шонхорыг гаргах зөвшөөрөл олгосон байгаа юм. 240 орчим шонхорыг гаргахад нэг шонхороос 11 мянга 760 доллар улсад авч үлдэх ёстой. Гэтэл нэг шонхороос 3 мянган доллар буюу 6 сая төгрөг улсын төсвөт оруулаад бусдыг нь идчихсэн, 5.4 тэрбум төгрөгийн хохирол улсад учруулсан байна. Үүнд Папла гэх нөхөр л шонхорыг авч, зараад байгаа юм шиг олон нийтэд ойлгуулсан. Гэвч цаана нь нөгөө эрхмүүд, Батлан хамгаалах яам гээд олон байгууллага оролцсон байгаа. Үүнийг бид Монголын бахархалыг уландаа гишгэсэн бусармаг үйлдэл гэж бид бодож байна” хэмээв.

 

 

Мөн “Байгаль орчны төрийн бус байгууллагуудын холбоо”-ны ерөнхийлөгч Ж.Батболд 7 аймгийн 11 сумын гол мөрний урсац, голын гольдрол бүхий газарт алт ухах 27 тусгай зөвшөөрлийг 18 нэр бүхий компанид Шинэчлэлийн Засгийн газраас олгосон талаар мэдээллээ.

 

 Тэрбээр “Шинэчлэлийн Засгийн газар 2015 оны хоёрдугаар сарын 18-нд "Хямралаас гарах хөтөлбөр”-ийн тогтоолыг баталсан. Үүнд хоёр заалт оруулж ирсэн.  Эхнийх нь Улсын  тусгай хамгаалттай газраас газар нутгийг гаргана.  Нөгөө нь гол мөрний эх, гольдрол, ойд алт ухна гэсэн хоёр заалт оруулж ирсныг УИХ-ын гишүүд мэдэлгүй тогтоол батлагдсан. Үргэлжлүүлэн  2015 оны долоодугаар сарын 7, 20-нд  Засгийн газар хуралддаггүй өдөр 289,302 гэсэн хоёр тогтоол гаргасан. Энэ тогтоолоор 7 аймгийн 11 сумын нутагт 13 мянган га талбайг урт нэртэй хуулиас тойруулж ой голын эх, голын гольдролд алт ухахыг зөвшөөрсөн байгаа юм. Нийтдээ 18 нэр бүхий компанийн 27 тусгай зөвшөөрөл байна. Мөн Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар Монгол Улсад цөмийн хог хаягдлыг хаях, булшлах санаачилга гаргасан. Үүнтэй холбогдуулан УИХ-ын ээлжит бус чуулган зарлагдсан. Хоёр протокол, нэг конвенцоор халхалж, Монгол Улсад цөмийн хаягдал оруулж ирэх гэж зорьж байна.

 

Бид доорх аргаар тэмцэнэ.

  • Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарыг Урт нэртэй хуулийг зөрчсөн үйлдэл, Цөмийн конвенцод Монгол Улсыг нэгдүүлэх гэсэн үйлдлээр нь шүүхэд өгч байна.
  • Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарыг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх шаардлагыг Ардчилсан намын дарга З.Энхболдод хүргүүлж байна.
  • Монгол Улсын Засгийн газарт "Урт нэртэй хууль" зөрчсөн байгаль сүйтгэх хоёр тогтоолоо (289, 302), шонхрын нууц наймааны хоёр тогтоолоо хүчингүй болгох шаардлагыг хүргүүлж байна
  • УИХ эдийн засгийн хүндрэлээр далимдуулан гол мөрөн, ойгоо устгах, мөн Улсын тусгай хамгаалалттай газрыг ухуулах боломжийг Ч.Сайханбилэгийн Засгийн газарт олгосон 41 дүгээр тогтоолоо эргэн харж өөрчлөх, мөн Шийдлийн Засгийн газрын 289, 302, шонхрын наймааны нууц тогтоолуудыг хүчингүй болгох хүсэлтийг хүргүүлж байна.

 

Эцэст нь, эх нутаг, байгаль дэлхийдээ хайртаа хүн бүрт “Байгаль орчны эсрэг түрэмгийлэгчдийг  Монголын төрд дахин ойртуулахгүй байхын чухлыг ойлгуулахын төлөө цуцалтгүй ажиллахаа сонордуулж байна” хэмээв.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
БОЛЬЁ ОО
2016-05-04
Зочин:
Yana aa ii aichlaa yu yu gene ee Batboldoo - Oyunhorloos aigaa yu Kuvet - Mongoliin tub yu bolob, deerees ni shonhor ueiin ued baij l baisan odoo ch baij l baina
2016-04-12
zochin:
Saihanbileg Bayartsogt 2.g vter tvrgen zailuulah heregtei
2016-04-12