АН-ын ҮЗХ-ны хурал цуцлагдаж магадгүй болсон уу

Эрх баригч намын дотоод зөрчил туйлдаа хүрчихээд буй. Их тэнгэрт эв нэгдлийн хурал хийж элэг бөөрөөрөө тэврэлдсэн ч энэхүү эвлэрэл нь нэг ч өдрийн насгүй байсан нь өчигдөр болсон бужигнаанаас харагдав.
Нэгдүгээр хүнээ хөөж гаргаад намынхаа эв нэгдэл, фракцгүй нам болохын төлөө хундага өргөцгөөсөн АН-ынхан даваа гарагийн өглөө дахиад л хоёр баривчилгаа хийж, УИХ-ын гишүүн Х.Баттулгын Баянгол зочид буудалд байрлах албан ажлаа явуулдаг өрөөнд дайран орохыг завдсан билээ.
Тэгвэл энэ бүх учир замбараагүй асуудлаас болж АН-ынхан өчигдөр орой шуурхай бүлгийн хуралдаан зарласан ч ирэх хүн байгаагүй. Өнөөдөр өглөө мөн хурал зарласан ч гишүүд ч мөн л ирээгүй аж. Энэ байдлаас харахад энэ сарын 16-нд зарласан АН-ын ҮЗХ-ны хуралдаан ирцээ бүрдүүлж хуралдаж чадах эсэхийг хэлэхэд эрт байгаа юм.
УИХ-ын дарга З.Энхболд өмнөх ҮЗХ-ны хуралдааныг фракцийн дарга нартай ярилцаж тохиролцохгүйгээр зарласан. Гэвч хэлэлцэх асуудал нь юу болох, ямар тохироо байгааг мэдээгүй тэд хуралд ороогүй талаар өнөөдрийг хүртэл шивэр авир хийлцдэг нь худлаа биш. З.Энхболд даргын хувьд фракцгүй нам болохыг зорьж байгаа ч нэгэнт АН-д гүн бат сууриа тавьчихсан фракциудын дарга нарыг үл тоосноороо өөрөө эвгүй байдалд орж зангараггүй намын дарга гэх нэр зүүхэд хүрч байлаа.
УИХ-ын даргын харьяалагдаж байсан Шонхороос бусад бүх фракциуд даргыгаа дуудахад очоогүй нь түүнийг батлахгүй гэсэн эсэргүүцэл гэх бор шувуу ч нисч буй юм. Алтангадас фракцийн тэргүүн Н.Алтанхуягийн хувьд тун ч ууртай яваа. Намын даргын хүч түрсэн үйлдэлд бухимдаж, асуудлыг эвээр биш хүчээр шийдэх гэдэг үйлдэлд нь бухимдаж яваа тэрбээр намын даргаа огцруулах асуудлыг ҮЗХ-ны хурлын үеэр гаргаж тавих нь тодорхой болсон.
Харин энэ удаад намын дарга арай өөрөөр үзсэн гэх. Тэрбээр, фракцийн дарга нартай уулзах зар тарааж өрөөндөө дуудсан ч тэд ирээгүй гэх яриа саарал ордонд тэнэж байна. ҮЗХ-ны энэ удаагийн хурлаар Ерөнхий нарийн бичгийн даргыг жинхлэх болон АН-ын даргын албан тушаалыг баталгаажуулах учиртай.
Гэвч УИХ-ын даргын харьяалагдаж байсан Шонхороос бусад бүх фракциуд даргыгаа дуудахад очоогүй нь түүнийг батлахгүй гэсэн эсэргүүцэл гэх бор шувуу ч нисч буй юм. Алтангадас фракцийн тэргүүн Н.Алтанхуягийн хувьд тун ч ууртай яваа. Намын даргын хүч түрсэн үйлдэлд бухимдаж, асуудлыг эвээр биш хүчээр шийдэх гэдэг үйлдэлд нь бухимдаж яваа тэрбээр намын даргаа огцруулах асуудлыг ҮЗХ-ны хурлын үеэр гаргаж тавих нь тодорхой болсон.
Тэгвэл өчигдрийн үүсээд буй нөхцөл байдлаас харахад МоАХ фракци ч асуудлыг дэвэргэж магадгүй болоод байна. Тиймээс 16-нд зарлагдсан ҮЗХ-ны хурал яг таг ирцээ бүрдүүлж хуралдана гэж хэлэхэд эрт байна. Хэрвээ АН энэ удаад ирцээ бүрдүүлж чадахгүйд хүрвэл намын дарга нь, нам доторхи фракциуд ч зөрчил маргаан нь туйлдаа хүрсэн гэдгээ харуулах билээ. Тиймээс хатуухан хэлэхэд энэ удаа ирц бүрдэх эсэх нь ирэх сонгуулиар тэд суудал авч чадах эсэхийг харуулах, цаашлаад намынхаа даргыг хүлээн зөвшөөрч байна уу, үгүй юу гэдгийг харуулах хурал болох нь ээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ