Тэтгэврийн зээлийн хүүнд 16 тэрбум төгрөг төлдөг

img

Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2015 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцлээ.  ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ өнгөрсөн оны үйл ажиллагааны тайлангаа танилцуулсан юм.  2015 онд нийгмийн даатгал төлөгч аж ахуйн нэгж, байгууллага 41.6 мянга болж өмнөх жилийнхээс  5.3 хувиар, сайд дурын даатгуулагч 189.1 мянга болж өмнөх оныхоос 5000-аар тус тус нэмэгджээ.  Тэрбээр “Нийгмийн даатгалын орлогын төлөвлөгөө 2.9 хувиар тасарсан нь эдийн засгийн хямралаас шалтгаалсан зүйл. НДШ-ийн авлага 82.5 тэрбум төгрөг болж өссөн” гэдгийг онцоллоо. ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ  тайлангаа танилцуулсны дараагаар гишүүдийн сонирхсон асуултад хариулав.

 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

-Ахмадуудын  хэдэн хувь нь тэтгэврийн зээлтэй байна вэ? Ахмадуудын тэтгэврийн зээлийг төр анхааралдаа авах ёстой. Өнөөдөр орон нутагт ажилтай хүмүүс байхгүй болчихсон. Орлогын эх үүсвэр нь тэтгэврийн зээл болоод байна.

 

-Тэтгэврийн мөнгийг барьцаалж зээл авна гэдэг нь өөрөө эрсдэл юм. Тийм учраас үүнийг бид хуульчилж өгөх ёстой. Хуулийн ажлын хэсэг бодлогоо зөв гаргаад явж байгаа. Зарим арилжааны банкууд хөнгөлөлттэй зээл олгож байгаа бол зарим нь зээл олгонгуутаа зээлийн хүүг тухайн зээлээс нь суутгаад авчихдаг талтай. Тухайн зээлийн зориулалт, хүртээмж нь муудсан. Энэ бүгдийг зохицуулах эрхзүйн орчин байхгүй. Хуульчлах хэрэгтэй. Нийт тэтгэвэр авч байгаа 320 гаруй мянган иргэдий 60 хувь нь  тэтгэврийн зээлтэй байна. Бидний тооцоолсноор тэтгэврийн зээлийн хүүнд 16-18 тэрбум төгрөг  төлж байна гэсэн судалгаа байна. Цаашдаа тэтгэврийн зээлтэй холбоотой эрхзүйн харьцааг хуульчилж өгөхгүй бол нийгмийн даатгалын байгууллага бие дааж шийдэх ямар ч боломж байхгүй.

 

Ажилгүйдэл нэмэгдэж байгаа шалтгаан юу вэ?

 

Эдийн засгийн нөхцөл байдлаас үүдээд ажилгүйдлийн тэтгэмж авч байгаа хүмүүсийн тоо нэмэгдсэн үзүүлэлт гарсан. 2015 онд нийт 18690 даатгуулагчийн  ажилгүйдлийн  тэтгэмжид 2.4 тэрбум төгрөгийг олгосон байна. Ажилгүйдлийн даатгалын санд үүсээд байгаа тэтгэмж авагчдын тоо өссөн, олгох зардал өссөн нь эдийн засагтай шууд уялдаатай.

 

-Хамтын тэтгэврийн хуулийг яагаад энэ оноос мөрдөн хэрэгжүүлээгүй вэ? Хамтын тэтгэврийн хууль хэрэгжсэнээр жилд хичнээн төгрөг зарцуулахаар тооцсон бэ?

 

Хамтын тэтгэврийн тухай хуулийн хэрэгжих хугацаанд 2017 оны нэгдүгээр сарын 01 гэж заасан. Энэ нь хууль батлагдах үед энэ оны улсын төсөв батлагдсан байсантай холбоотой. Тиймээс  уг хуулийг энэ онд мөрдөн хэрэгжүүлэх боломжгүй байсан учраас 2017 оны төсвийн жилд хэрэгжүүлэх зүйтэй гэж хугацаа тавьсан. Хамтын тэтгэврийн тухай хууль хэрэгжиж эхэлснээср зарцуулалтыг нь тухайн үеийн Засгийн газар тогтооно. Хэдэн хувиар тогтоохыг Засгийн газар шийднэ.

 

 

 

 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

88671597.88671597:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас Утас88671597
2016-04-13