Роналдо хет-трик хийлээ

...

 

Аваргуудын лигийн шөвгийн наймын багуудын тулаан ширүүн өрсөлдөөнтэй болж байна. Эхний тоглолтод Германд айлчилж хоёр бөмбөг хаалгандаа алдан хүндхэн байдалд орсон Реалчууд нутаг дээрээ заавал хожих даалгавартай талбай дээр гарлаа.

 

Реалынхан тоглолтын эхнээс л шуурган довтолгоо эхлүүлсэн. Дани Карвахалын дамжуулалтыг Роналду 15 дахь минутад "чулуу" болгож. Дахин 2 гоол оруулж нутаг дээрээ гайхалтай ялалтыг авч чадсанаар шөвгийн 4-т 6 улирал дараалан шалгарлалаа.

 

Тус тоглолтонд Роналдо хет-трик хийснээр:

  1. Аваргуудын лигийн 2 улиралд 16+ гоол оруулсан анхны тоглогч
  2. Аваргуудын лигийн нэг улиралд хамгийн олон хеттрик хийсэн тоглогч(3 хэттрик)
  3. Аваргуудын лигт нийт хамгийн олон хеттрик хийсэн тоглогч (5 хеттрик Л.Мэссигийн хамт)
  4. Аваргуудын лигт хамгийн олон удаа чөлөөт цохилтоос гоолдсон тоглогч(11 гоол Аллэсандро Дэл Пиэрогийн хамт)
  5. Аваргуудын лигийн 93 дахт гоол
  6. Аваргуудын Лигт 32 өөр багийн хаалганд гоолдсон тоглогч боллоо.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ