23 тэрбум төгрөгийн зээлийн хүүг бууруулжээ

Орон сууцны ипотекийн зээлийн энэ сарын 11-ний өдрийн тайлан мэдээ гарчээ. Банкууд 3558 иргэний 221.1 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг хүлээн авч, 830 иргэний 5 хувийн хүүтэй 39.2 тэрбум төгрөгийн, 1887 иргэний 8 хувийн хүүтэй 123.5 тэрбум төгрөгийн зээлийг олгохоор шийдвэрлэсэн байна.
Мөн Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хамрагдах орон сууц, Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүд болох Багануур, Багахангай, Налайх, нийслэлийн шинэ суурьшлын бүс, 21 аймгийн нутаг дэвсгэрт орон сууц худалдан авсан 567 зээлдэгчийн 23 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээлийн хүүг 8 хувиас 5 хувьд шилжүүлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ