Цалингийн доод хэмжээг шинэчлэхийг шаардав

img

МҮЭХ-ноос Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт шаардлага хүргүүлэв. Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх төсвийн тодотголыг УИХ-аар хэлэлцүүлж батлуулах, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэн яаралтай шинэчлэн тогтоох, Иргэдийн цалин орлогын бодит худалдан авах чадварыг хамгаалж хадгалахад чиглэгдсэн “Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг индексжүүлэх тухай”, “Үнэ бүрдэлтийн тухай” хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлж батлуулахыг Ерөнхий сайдаас шаардав.  

 

Дээрх гурван асуудлыг Улс орны эдийн засгийн нөхцөл байдал, төсвийн орлогын бүрдэлт олон тэрбум төгрөгөөр тасалдаж байгаа бодит байдлыг харгалзан 2015 оны 11 дүгээр сард Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2015-2016 оны Улсын хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулж, УИХ-ын 108 дугаар тогтоолыг гаргуулж баталгаажуулсан хэдий ч удаашралтай байна гэж үзэн энэхүү шаардлагыг өгсөн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

багш:
алингийн сүлжээ гэдэг заваан юмаа өөрчлөөчээ 30 гаруй жил ажиллаж байгаа 3 сар ажиллаж байгаа хүнээс 60.0 төг өөр илүү цалинтай бахй юм аа арай дэндүү доромжилж байна ш тээ
2016-04-14
Зочин:
kominist aj ahui uguilj
2016-04-13
ШҮҮГЧ:
ШҮҮГЧДИЙН ЦАЛИНГ БУУРУУЛЖ ТАХ-ДЫН ЦАЛИНГ НЭМЭЭЧЭЭ ШААРДАЖ БАЙНА.
2016-04-13
Миний л бодол:
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг хүмүүс байдаг байх л даа. Тэр хүмүүсийг бодхоор цалинг нь нэмчихмээр санагдах юм. Гэвч хуулинд янз бүрийн торгуулийг тооцохдоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр хэд дахин үржүүлж гэдэг тодотголийг их олон удаа ашигласан байдаг. Тэгэхээр төдий чиний торгуулийн хэмжээ ихсэнэ. Ядаж тиймэрхүү заалтуудыг арилгаад хаячихвал хувь хүн миний зүгээс цалин нэмхийг дэмжиж л байна. Тэрний оронд тодорхой үнийн дүн заагаад өгчихвөл зүгээр. Бас нэг юм нь энэ шаардаад байгаа үйл явц нь 100 хүмүүсийн төлөө юу эсвэл сонгуультай холбоотой тэдний ажлын нэг хэсэг үү гэдэгт эргэлзэж л байна.
2016-04-13