Бунхант булшийг музей болгож сэргээнэ

img

Булган аймгийн Баяннуур сумын нутагт орших Улаан хэрмийн Шороон бумбагар бунхант булш, ханын зургийг авран хамгаалах, сэргээн засварлах төслийг хэрэгжүүлэхээр болжээ. Уг төслийг Турк Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагтай хамтран хэрэгжүүлэхээр өнөөдөр гэрээ байгууллаа.

 

 

Гэрээнд БСШУЯ-ны Соёлын бодлого, зохицуулалтын газрын дарга Д.Гантөмөр, Туркийн талаас ТИКА-гийн Улаанбаатар дахь Хөтөлбөр зохицуулалтын газрын дарга Вэйсэл Чифтжи нар гарын үсэг зурлаа.

 

Талууд төслийн хүрээнд нэн тэргүүнд Улаан хэрмийн Шороон бумбагар бунхант булш, ханын зургийг авран хамгаалах зорилгыг тавьж байгаа бөгөөд 2016 ондоо багтаан дараах арга хэмжээг авахаар боллоо. Үүнд:

  1. найдвартай цахилгааны эх үүсвэрийг бий болгох,

  2. дурсгалыг хамгаалахад хэрэгцээтэй агаарын зураг болон 3 хэмжээст скайнаар нарийн хэмжилтийн мэдээллийн сан бүрдүүлэх,

  3. геологи, хөрс шорооны судалгааг гүйцэтгэх, ханын зурагт хамгийн их эрсдэл үүсгэж буй ус чийгийг гадагшлуулах сувгийг байгуулах,

  4. бунхант булшны ханын зураг түүний орчин тойрны агаарын хэм, чийгийг тогтвортой хэмд барих дулаан, агааржуулалтын системийг байрлуулах.

 

Уг төслийн үйл ажиллагаа ирэх 2-3 жил үргэлжлэх бөгөөд тухайн жилүүдэд Монгол Туркийн судлаачид 2016 оны судалгааны ажил дээр тулгуурлан цаашид авран хамгаалах, сэргээн засварлах, музей байгуулах ажлыг төлөвлөн гүйцэтгэнэ. Шороон бумбагар төслийн санхүүжилтийг Туркийн тал бүрэн хариуцах аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Unen ug:
Yum baigaad oorsdoo tordood avch chadahgui dandaa gadnii gar hardag yamar bie daasan uls geh be dee. Kremlees haraat paisan geel ardchilagchid shuumjleed baisan odoo ornodoos haraat alga tosch amidarch baina shuudee yalgaagui l baigaa bizdee. Yumand jaahan goltoi, boditoi handaj baihaar baigaa yum
2016-04-13