Улаанбаатар-Ховдын чиглэлд маргааш нислэг үйлдэнэ

Санхүүгийн асуудлаас болж, баруун аймгуудын агаарын тээвэр саатаад байсан. Тэгвэл энэ асуудлыг шийдэж, нислэг үйлдэж эхлэх нь.
Одоогоор Улаанбаатар-Ховдын нислэгийн техникийн бэлтгэл ажил бүрэн хангагдаж, маргааш шалгалтын нислэгийг үйлдэх юм байна. Улаанбаатараас Ховдын чиглэлд “МИАТ” компани Бойнг-737 агаарын хөлгөөр зорчигч тээвэрлэнэ. Харин Ховдоос Увс, Баян-Өлгий аймгийн төвүүд рүү “Аэромонголиа” компани Фокер-50 онгоцоор зорчигчдыг зорьсон газар нь хүргэх аж.
Хуваарьт, тогтмол нислэг энэ сарын 16-наас эхлэх бөгөөд тийзний үнэ дунджаар 175 000 төгрөг байна. Мөн зорчигчид 35 кг хүртэл ачааг үнэгүй авч явах боломжтой аж.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ