Ерөнхийлөгч эрх мэдлээ алдах уу

АТГ-ын дарга Н.Ганболд өчигдөр үүрэгт ажлаасаа татгалзаж буйгаа илэрхийлж Ерөнхийлөгчид өөрийн хүсэлтээр өргөдлөө өгсөн билээ.

Энэ тухай тохироог МАХН, АН-ын гишүүд өчигдөр орой хийсэн бөгөөд энд УИХ-ын гишүүн Х.Баттулга, З.Энхболд, Н.Алтанхуяг нар гар бие оролцож, энэ асуудлаар Сөүлд буй МАХН-ын дарга Н.Энхбаяртай санал солилцсон гэх мэдээлэл гарч байгаа юм.
Хэрвээ энэ хуулийн төслийн өөрчлөлт УИХ-д орж ирвэл УИХ-ын гишүүдийн олонхийн дэмжлэг авч магадгүй бөгөөд АТГ-ынхан Ерөнхийлөгчийн шууд удирдлагад ажиллаж, УИХ-ын гишүүдийг намнадаг, улстөрчдийг авладаг хадны мангаа болоод байгаа талаар чамгүй удаан хугацаанд шүүмжлэл өрнөж буй. Тиймдээ ч өөрсдөө энэ байгууллагын албан тушаалтыг томилвол хэн нэгний гар хөл болохгүйгээр ажиллах боломжтой гэж үзэх хүмүүс ч байгаа юм.
Сүүлийн өдрүүдэд саарал ордноос олон янзын мэдээлэл дуулдаж байна. Өчигдөр гэхэд л УИХ-ын нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын Ерөнхий прокурорын газраас УИХ-ын Тамгын газарт ирүүлсэн тухай яриа гараад намжсан юм.
Эх сурвалж: www.mminfo.mn
Б.Эрхэс
СЭТГЭГДЭЛ БИЧИХ