АТГ-т хуулийг тайлбарлах эрх байхгүй

img

Хуульзүйн байнгын хорооны цаг сунган хуралдлаа. Хуралдаанаар  Хууль сахиулах тухай хуулийг хэлэлцэв.  Ял эдлээд суллагдсан болон Өршөөлийн хуульд хамрагдсан иргэд ялтай эсэх лавлагааг шаардахгүй байхаар хуульд тусгасан.  Гэвч хуулийн үйлчлэх хугацаа эхлээгүй энэ үед зарим  байгууллага лавлагаа шаардаж байгаад гишүүд шүүмжлэлтэй хандаж, цаашлаад ял, зэмгүй гэдэг зүйчлэл ямар нөхцөлд үйлчлэх талаар байр сууриа илэрхийлсэн юм.

 

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:

 

-Өршөөлийн хууль хэрэгжсэний дараагаар ялтай байх эсэх ойлголт маргаан дагуулсан. Өршөөлийн хуулиар тусгай заалт гаргаж байгаад ямар гэмт хэргээс л үл шалтгаалаад  бүх ялтай байдлыг өршөөсөн.  Үүнийг Өршөөл үзүүлэх комисс албан ёсоор хэлэх ёстой. Монгол Улсад өршөөл үзүүлснээс хойш үйлдэгдсэн тодорхой гэмт хэрэг хийсэн хүмүүст л одоогийн хуулиар ялтай байдлын тухай заалт үйлчилнэ. Түүнээс бус өршөөлийн хуульд үйлчилсэн урд байгаа бүх гэм буруутай, гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн “ялтай байдал” гэдэг ойлголт байхгүй. АТГ хууль хэрэгжих тухай хуулийг тайлбарлах ямар ч эрх байхгүй. АТГ  Ашиг сонирхлын зөрчлийг сэргийлэх хуулийн дагуу албан тушаалтанд томилогдох гэж байгаа хүнд сонирхлын зөрчил байгаа эсэхийг тодорхойлох үүрэгтэй.

 

Түүнээс бус “энэ хүн ялтай байгаа. Ял эдэлсэн”  гэх мэтчилэн хуульзүйн үр дагавраас ямар нэг тайлбар хийх эрх АТГ-д байхгүй. Үүнийг Хуульзүйн байнгын хороон дээр АТГ-аас ямар зүйл дээр ялтай, ялгүй гэж тайлбарлаад байгаа юм бэ гэдгийг нь асуух хэрэгтэй. УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байгаа бол дэгээ харах эрхтэй. УИХ-ын тогтоолоо бид хууль санаачлах процессоор явж байна уу, байнгын хорооны тогтоол санаачилдаг шиг хэлэлцэх боломжтой юу гэдгийг харж, маргаангүй болгох хэрэгтэй.

 

Хуульзүйн байнгын хорооны ахлах зөвлөх Б.Баасандорж:

 

-Хууль УИХ-ын бусад шийдвэр гаргах журмын тухай хуулиар “УИХ-ын өөрийн дотоод зохион байгуулалт, УИХ ажлаа шууд хариуцлан тайлагнадаг байгууллагын тухай болон УИХ-аар тогтоол гаргахаар хуульд заасан асуудлаар гаргах тогтоолын төслийг холбогдох байнгын хороо санаачилж болно” гэж заасан байдаг.

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

 

-УИХ-д шууд ажлаа тайлагнадаг байгууллагыг би АТГ гэж ойлгож байгаа. АТГ байгууллагаас өнөөдөр ял шийтгэлтэйд тооцно, ял шийтгэлтэйд тавьсан гэж ойлгож байна. Өнөөдөр Өршөөл үзүүлэх ажлын хэсгийн гишүүний хувьд нэг мөр ойлгосон гэж бодсон. Харамсалтай нь тэгж ойлгогдохгүй байгаа юм шиг улстөржиж мушгиад байна. Аливаа зүйлийг зүйчлэх юм уу тайлбарлахдаа хуулийн үндэслэлтэй ярих ёстой. Өөрөөр хэлбэл хүн амины хэрэг үйлдээд Өршөөлийн хуулинд хамрагдаагүй. Гэхдээ давтан үйлдэл хийгээд орохдоо анх удаагаа гэх үү, ял шийтгэлтэй байх хугацаандаа гэх үү гэдэг асуудал давхар яригдаж байгаа юм. Өнөөдөр манайхан давтан гэж ял шийтгэлийг нь хүндрүүлэх гээд байгаа.

 

УИХ-ын гишүүн Р.Гончигдорж:

 

-Өршөөлийн хууль гаргаад зохион байгуулах комисс гаргасан. УИХ-аас энэ ажлыг зохион байгуул гэсэн. Тодорхойгүй зүйлд УИХ тогтоол гаргаад өгч болдог. Өнөөдөр Дээд шүүх өршөөл үзүүлж байгаа газар биш. Өршөөл үзүүлэх тухай хууль Үндсэн хуулиар УИХ-ын  бүрэн эрхэд хадгалагддаг.

 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ОРХОН:
МАНАЙ ЦАГДАА НАРЫН ХУВЦАС ЗАГАСЧИНЫ ХУВЦАС ӨӨРӨӨ ХУУЛЬ ЗАВХАРУУЛАГЧ БАЙЖ ХУДЛАА ТОМ ЯРЬСАН ХҮН
2016-04-15
ОРХОН:
ЭЛБЭГДОРЖТОЙ НИЙЛЖ ХУУЛИЙГ ГУУЛЬ БОЛГОЖ ТЭГЭЭД БОЛООГҮЙ ЦАГДААГИЙН ГАЗРЫГ ХӨЛ ТОЛГОЙГ НЬ АЛДАГДУУЛЖ БАЙЛАА
2016-04-15
Нараа:
Энхбаяр даргыг ялгүй гэсэн байхад хуулиа буруу тайлбаралсан бол заларуулж мэдэгдэл хийж энэ яриаг зогсоож хүний эрхийг хамгаалах хэрэгтэй
2016-04-14
Зочин:
ард олны аманд унаж байхаар ажил хийж байгаадаа ичих хэрэгтэй
2016-04-14
БАТДОРЖ:
ЭНЭ ХҮНД ОДОО ЭНЭ ХУУЛИЙГ ЯРИХ ХЭРЭГ БАЙГАА ЮМУУ ЭЛБЭГДОРЖТОЙ НИЙЛЖ ЭНХБАЯРЫГ БААХАН ТАМАЛЧААД ОДОО БАС ЮУН ХУУЛИА ЯРИХ ГЭЭД БАЙГАА ЮМ БОЛДОО НЭГ ХЭСЭГ ЦЕГ-Г ХҮРТЭЛ ХӨЛ ТОЛГОЙ МЭДЭГДХЭЭРГҮЙ БОЛГОО БИЗДЭЭ
2016-04-14
tuul:
bvten 4 jiliin tursh elbegee ta 2 enhbayriig l yaj barihuu gj ywsan bolohoos oligtoi yu hiisii tiim baij cinii huuli medeh n yu ymdee tsetserlegiin hvvhd chamaas deer hudlaa helj hvnii ym zowshoorolgvv awdaggv gedgiig medn getel harin ooroo...........
2016-04-14
Нараа:
хуулийг гажуудлж байгааг нь АН ын эрх мэдэл хэрээс хэтэрч байгааг харуулж байна
2016-04-14
үүрээ:
энхбаяр гэдэг хүнийг ялгүй гээд хуулиар тайлбарлаад байхад хэсэг бууны ноход үгүй л гээд гүрийгээд байх юм даа гарсан хуулиа эсэргээр нь тайлбарлаад л арай арай юу ч гэхэв дээ.
2016-04-14
Uunuu:
энэний хууль мэддэг гэж юу байдын бэ 4 жил Элбэгдоржтой нийлж Энхбаярыг яаж хорлох яавал дээр нь гарахуу гэсэн юм л сэтгэж толгойгоо гашилгаж яваа байлгүй яавал ахиухан доривтой мөнгө идэж худлаа хэлэхээс өөр юу хийсийн энэ бас тэгээд хууль юу ч мэдэхгүй
2016-04-14
Зочин:
энэний хууль мэддэг гэж юу байдгын 4 жилийн турш Элбэгээтэй нийлж Энхбаяр даргыг барих үйл хэрэгт оролцож явсан хүн дээ....МУИС даа багшаа хийгээд дарвайгаад явж байхгүй дээ...
2016-04-14
Зочин:
Энхбаяр даргыг арай л муухай хэлмэгдуулж байна доо. Монголын хууль ч гууль боллоо доо.
2016-04-14
маш зөв:
тэмүүжин болон эдгээр хүмүүмд баярлалаа энхбаяр ямарч ялгүйг нотоллоо
2016-04-13
unen:
яг унэн. Дээд шуух оршоол узуулээгуй. Хуулийг гажуудуулж оршоолийн хуулийг зарим хун дээр буруу хэрэглэсэн шуу дээ
2016-04-13
Зочин:
Тэмбүүжин Энхбаярыг их хамгаалж байна даа
2016-04-13