ХХБ-ны 13 ажилтан хордлого авчээ

Худалдаа хөгжлийн банкны ажилтнууд хоолны хордлого авчээ. Тус банкны 13 ажилтан үхрийн өвчүү хувааж идсэнээс үүдэж, 10 хүнд нь дотор муухайрах, гэдэс дүүрэх, бөөлжих, усархаг суулгах, толгой өвдөх зэрэг эмнэлзүйн шинж тэмдэг илэрч, эмнэлэгт хандсан байна. Тэдний гурав нь ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа аж. Одоогоор тандалт судалгаа болон лабораторийн шинжилгээ үргэлжилж байгааг Эрүүл мэнд, спортын яамны Шуурхай удирдлагын төв мэдээлэв.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ