Сергей Лавровын айлчлал эхэллээ

ОХУ-ын Гадаад хэргийн сайд манай улсад албаны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. Тэрбээр албаны хүмүүсийн хамтаар өнөөдөр 7.00 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газардсан байна. Сайдыг Монгол Улсын Гадаад хэргийн яамны албаны хүмүүс угтан авчээ.
Лавров айлчлалынхаа эхэнд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнтэй ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн түүнчлэн хоёр орны стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрт гарын үсэг зурах юм байна.
Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт бараалхаж, ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд "ОХУ-ын Зүүн Азид явуулж буй гадаад бодлого" сэдвээр илтгэл тавьснаар түүний айлчлал өндөрлөнө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ