Наадмын найруулагчийг сонгон шалгаруулна

img

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баярыг зохион байгуулах Үндэсний хорооны энэ жилийн эхний хурал болж, салбар хороодын бүрэлдэхүүнийг баталлаа. Үндэсний хороо үндэсний бөх, хурдан морь, сур, шагай болон урлаг соёл, тохижилт засвар үйлчилгээний зэрэг есөн салбар хороотой ажиллана.

 

 

Салбар хороодын дарга нар ажлын төлөвлөгөө, төсвөө энэ сард багтаан гаргаж өгөхийг тус комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар үүрэг болголоо. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ажлын төлөвлөгөө, төсвийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн батлах юм.

 

Мөн хурлаар наадмын нээлт, хаалтын тоглолт, төрийн хүндэтгэлийн концертын найруулагчийг сонгон шалгаруулалтаар сонгож ажиллуулах нь зүйтэй гэдэгт санал нэгдэж, энэ ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийн даргаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл ажиллана гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
Chuulgiin ganbold kinonii sengedorj hoyroor nairuulaa. Uur hun uzeed. Ugii gesnch bhgui
2016-04-14
Зочин:
сосорбарам л лав биш шүү. Ард түмэнд нэр нүүргүй болсон. Сагсуу болсон, Мөн ч их хүндэлдэг байлаа.
2016-04-14
88671597:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2016-04-14
UB IRGEN:
SOSORBARAM GEJ BARAM L BISH BAIGAASAI DAA… SHAL SOGTUU INDERIIN UMNU SEGSELZEED L, BIELEED L ESTOI TORIIN NAADMYG GUTAASAN DAA…
2016-04-14
Зочин:
Жилийн жилд наадам хийдэг.Тэр наадмаа ихэс дээдэст зориулж найруулдаг бегеед найруулагчаар нь терийн соерхолт С.Сухбаатар,Д.Сосорбарам хоерыг ээлжлэн томилж, найруулагчийн шагнал гэж менгийг урсгаж егдег нь ес болсон юмдаа янз нь!!!
2016-04-14
зочин:
Сосорбарам л битгий болоосой
2016-04-14