Хулгайлагдсан охидыг хэлэлцээрт ашиглана гэв

img

Нигерийн хэт даврагч “Боко Харам” бүлэглэл өнгөрсөн 2014 оны долоодугаар сард Борно мужийн Чибок тосгоноос сургуулийн насны 276 охин хулгайлсан билээ. Хэт даврагчид охидыг хил давуулан зарж, исламын шашны дагуу гэрлүүлсэн хэмээн мэдэгдсэн юм. Мөн гоо үзэсгэлэнгээрээ худалдан авагчдад гологдсон охидыг амиа золиослогч болгосон хэмээн энэ оны эхээр мэдэгдсэн билээ. Тэгвэл хэт даврагчид өчигдөр барьцаалагдсан охидын дүрс бичлэгийг олон нийтийн сүлжээнд байршуулсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Бичлэгт 20 охин гарсан байна. Хэт даврагчид охидоор хэлэлцээр хийхийг хүсчээ. Тэд Нигерийн Засгийн газар бидэнд армийн эрхийг шилжүүлэн өгөхөөс гадна цэргийн ажиллагаагаа зогсоохыг шаардсан байна Арим гэх 17 настай охин “Бидний зарим найз өлсгөлөнгөөс болж амиа алдсан” гэж ярьжээ.

 

Уг шаардлагыг нь биелүүлсэн тохиолдолд охидыг суллах болно гэжээ. Бичлэгт гарсан охидыг гэр бүлийнхэн нь таньсан байна. Армийнхан охидын нуугдаж буй газрыг олохоор ажиллаж байгаа гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Ene DUPsetguulchee OHID oorsdoo nuugdaad baigaa ymuu
2016-04-15