Америк руу пуужин харваж магадгүй

img

 

Хойд Солонгос ойрын үед Америк руу пуужин харваж магадгүй хэмээн “www.fox8.com” мэдээллээ. “Тус улс Номхон Далайн эрэг хүрэх чадалтай алсын тусгалтай “KN-08” эсвэл “KN-14” загварын баллистик пуужин хөөргөхөөр зэхэж байгаа” хэмээн АНУ-ын Тагнуулын газрын ажилтан мэдэгджээ. “Энэхүү мэдээлэл баттай эсэхийг тагнуулчид тогтоох болно” хэмээн тэрбээр мэдэгдсэн байна. 

 

Зарим эх сурвалж “Хойдууд дээрх пуужингуудаас гадна Аляскийн хойг хүрэх боломжтой “Мусудан” гэх пуужинг туршиж магадгүй” гэжээ. Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Петр Күк “Хэрвээ Хойд Солонгос олон улсын шаардлагыг үл тоон алсын тусгалтай пуужин турших, уг пуужин Америкийн аюулгүй байдалд заналхийлсэн тохиолдолд бид хариу арга хэмжээ авахаа албан ёсоор мэдэгдэж байна” гэж мэдэгджээ.

 

Хойдууд энэ сарын эхээр Америкийн эрэг хүрэх чадалтай алсын тусгалтай баллистик пуужин туршсан юм.  Энэхүү туршилтыг удирдагч Ким Чен Ун удирдан явуулсан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Hoidiig demjij bna kah kah:
Ene Amerkiig dagaj emned solongos ih dalchignaad bagaa yum
2016-04-14
зочин:
АНУ өөрийн хамсаатан барууныы улсуудтайгаа хамсран өөрсдийг нь даган баясаагүй улс орнуудыг маш хүнд байдалд оруулж бүх талаар хавчин хяхдаг нь Куба,Орос,Хойд Солонгос зэрэг орнуудын жишээнээс тодорхой харагддаг,энэ нь эргээд ийм хариу барихад хүргэж байгаа ч юм билүү гэж бодогдох болсон
2016-04-14
Зочин:
Умард Солонгос чинь өөр Цөмийн зэвсэгтэй шүүдээ
2016-04-14
Зочин:
Умард Солонгост ямар ч байгалийн баялаг байхгүй шүүдээ Дайн хийгээд АНУ-д ямар ч ашиггүй өөрсдөө маш их хохирол амсана. Цөмийн пуужин Вашингтонруу харвалал тэгээл дуусаа
2016-04-14
жирийн иргэн:
АНУ умард Солонгосыг зориуд хавчиж, өдөж байгаад пуужинг нь харвуулаад замаас нь тосоод устагчихна.Тэгээд хариу арга хэмжээ нэрээр дайн хийж умард Солонгосыг дарж авна.Энэ дайны хөлд өмнөд Солонгос, Япон хоёр л чирэгдэн татагдаж орон нилээд хохирол амсана. Эцэст нь АНУ дайснаа дарж дархан цолоо мандуулна.Ашиг орлогоо арвижуулна биз дээ...
2016-04-14
Зочин:
Умард Солонгост ямар ч байгалийн баялаг байхгүй шүүдээ Дайн хийгээд АНУ-д ямар ч ашиггүй өөрсдөө маш их хохирол амсана. Цөмийн пуужин Вашингтонруу харвалал тэгээл дуусаа
зочин:
АНУ далимдуулж цэрэг оруулах гэж байгаа байх. Өмнө Ирик улсыг цөмийн зэвсэгтэй гэсэн нэрийдлээр байлдсан биздээ.
2016-04-14
Зочин:
Умард Солонгос чинь өөр Цөмийн зэвсэгтэй шүүдээ
Zochin:
Bid amerkiig duuriaj hoid solongosiig muulaad l harin yyrsdyy ungahaas yyr id shidgyi yum daa hyyrhii
2016-04-14