Сирид парламентын сонгууль зохион байгуулагдлаа

img

 

Сирийн парламентын сонгуулийн санал хураалт өчигдөр 23.00 цагт дууссан талаар “TASS” агентлаг мэдээллээ.

 

Иргэдийн оролцоо тааруу байсан учраас санал авах хугацааг таван цагаар сунгасан байна. Ерөнхийлөгч Башар аль Ассад өнгөрсөн нэгдүгээр сард мэдэгдэхдээ парламентын сонгууль зарлаж, бүх нам эвслийг  сонгуульд оролцохыг уриалсан билээ. Сонгуулийн санал хураалтад будилаан гарсан эсэхийг Оросын төлөөлөгчид хянан ажилласан байна. Сонгуулийн комиссын хэвлэлийн төлөөлөгч “Иргэдийн саналыг тоолж эхэлсэн. 48 цагийн дараа сонгуулийн урьдчилсан дүн гарах төлөвтэй байна” гэж мэдэгджээ.

 

Сирийн парламентын сонгууль өнгөрсөн хоёрдугаар сарын 26-нд санал асуулгаар баталсан үндсэн хуулийн дагуу зохион байгуулагдсан байна.  7300 төв иргэдийн саналыг хүлээн авчээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ