Та хонгилын хаалгыг нээж өгдөг хүн болсон
2016-04-14

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар АТГ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөх асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан АТГ-ын дарга Н.Ганболд гишүүдийн асуултад хариулж байгаа юм.

 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

-АТГ-ын ажилтнуудыг авлигаас сэргийлэх талаар ямар ажил хийгдэж байна вэ? Цалин хэр бол?

 

-Манай байгууллагын албан хаагчдын цалин,бүтэц зохион байгуулалтыг УИХ тогтоож өгдөг. Төрийн албан хаагчдын цалин өнгөрсөн жил нэмэгдсэн. Манайхыг УИХ тогтоодог болохоор дагаад нэмэгдэх боломж муутай. Сүүлийн хоёр жил манай төсөв хөрөнгө буурсан. Үүнийг та бүхэн цаашдаа анхаарах ёстой. Улс төрөөс хараат бус байх нь удирдлагаас шалтгаалж байдаг. Би улс төрөөс хол байсан гэж үздэг. Би янз бүрийн асуудал гарахад өөрөө хол байдаг. Хамт олноо улс төрөөс хол байхыг уриалдаг. Хүнд үе байсан. Төрийн албан хаагч нарын цалин үнэхээр бага. Тэр нь авлигын нөхцөл рүү оруулдаг юм билээ.

 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

-ТА МАН-ын дарга М.Энхболдыг хотын дарга байхад цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан нь үнэн үү? “Нүүрс”-ний хэргээр холбогдсон хоёр залууг яагаад татварын хэргээр шалгаад байна вэ?

 

-Би М.Энхболд даргыг хотын дарга байхад Хотын цагдаагийн газрын даргаар ажилласан. Тэр үед нийслэлийн нийгмийн хэв журам зохицуулах ажлыг хариуцан ажиллаж байсан. Үнэн. Татварын  данстай холбоотой шалгасан асуудлыг танд жич хариу хэлье. Прокурорын зөвшөөрөлтэй ярьдаг асуудал.

 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

-намайг АН-ын дарга байхад Н.Ганболдыг АТГ-ын даргаар томилуулахаар  Ерөнхийлөгч нэрийг нь оруулж байсан. Та хүнд нөхцөлд ажилласан. Харин хоншоор болж чадаагүй, хонгилын хаалгыг нээж өгдөг хүн болж ажилласан. АТГ авлига хавтгайрсан. Таныг би өрөвдөөд байгаа юм. Үнэн үг хэлсэн хүнд Ерөнхийлөгч хүртэл өшөөтэй.  Таныг шахаж хэнийг томилох гэж байгаа бол. Та хуйвалдаанаас залхсан уу, хонгилын хаалга нээж өгөхөөс  залхсан уу. Бизнесмэнүүдийг та бүхэн алсан. Бизнес хийж байгаа хүмүүсийг та нар шоронд хийлээ. Та хариуцлагагүй байсан. Нэгдүгээрт бизнесийг нь булааж авдаг. АТГ авилга авдаг. Лицензийг нь булааж авдаг. АТГ-ын хүн нь  өөрөө Ерөнхийлөгчийн зөвлөх болсон.  Прокурорын дэргэдэх мөрдөнг буцааж өгье гээд би хуулийн төсөл өргөн мэдүүлсэн. Энэ  З.Энхболд юм уу, Ерөнхийлөгч нь юм уу хэлэлцүүлэхгүй байна. Хэнийг ямар ч хэргээр хэрэг үүсгэж байх боломжоо авч үлдээд байна.

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

 

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
алтанхуягийн дэнзэн,нүүрсний гансүх, цэвэр агаарын хүрэлсүх гээд хөвөрч өгнө дөө. харин өөрөө хоншоор болж чаадаагүй юм бмш үү
2016-04-14
Балт:
Чинии .гишүүнии бүрэн дуусахаар хонгол хүлээж авахд бэлэн байгаа...кккк баталгаатай
2016-04-14
Зочин:
Алтанхуяг, баттулга хоёрыг баяртай болгох ёстой
2016-04-14