Мьянмарт 6.9 баллын газар хөдөлжээ

img

Мьянмар улсад өнөөдөр 6.50 цагийн орчимд 6.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар “CNN” агентлаг мэдээллээ.  Тус улсын Онцгой байдлын газраас “Газар хөдлөлтийн голомт баруун  хэсгийн Мандалай хотын орчимд 140 км-ийн гүнд болсон” гэж мэдээлжээ.

 

“Газар хөдлөлтийн чичирхийлэл тус улсын Янгон, Бангладеш улсын нийслэл Дакка, Энэтхэгийн Кольката хот, Түвдийн Лхас хотноо мэдрэгдсэн” хэмээн АНУ-ын Геологи судалгааны төвөөс дамжуулжээ. Мандалай хотноо болсон газар хөдлөлтийн үеэр хэд хэдэн барилга нурсан бөгөөд долоон давхар эмнэлгийн барилгын үүдэн хэсэг нуржээ. Аврагчид тус эмнэлгээр үйлчлүүлж байсан 100 гаруй өвчтөнг яаралтай барилгаас гаргасан байна.  Төрийн зөвлөх Ан Сан Су Чи газар хөдлөлтийн дараах хохирлын хэмжээг нэн даруй тогтоохыг албаны хүмүүст даалгажээ.

 

Энэтхэгийн зүүн мужид өнгөрсөн нэгдүгээр сард 6.7 магнитудын газар хөдлөлт болох үед Мьянмарын есөн иргэн нурангид даруулан амиа алдсан юм. Тус улсын түүхэнд хараар бичигдсэн хамгийн аймшигт газар хөдлөлт 2011 онд болж байсан юм. 7.1 магнитудын газар хөдлөлийн үеэр 75 хүн амиа алдаж, 4100 хүн орон гэргүй болсон байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Иргэн:
Ардчилсан нэртэй буруу хүн төрд гарахаар лус мавдаг хүртнл хилэгннж баына
2016-04-14
Зочин:
МАНАЙ ЛАЛАРБААТАР ГАЗАР ХӨДЛӨЛТ ХАМААРАХГҮЙ.
2016-04-14