“Хангай хотхон”-ыг түрээслүүлнэ

Төрийн түрээсийн орон сууцны хөтөлбөр хэрэгжиж, Буянт-Ухаа II хороололд байр түрээслэх хүсэлтэй иргэдийг бүртгээд буй. 2000 гаруй иргэдийг бүртгэсэн бөгөөд түрээслэх иргэдийг сугалаагаар тодруулах юм.
Тэгвэл иргэдэд түрээслэх дараагийн байр тодорчээ. Иргэдийн эрэлт, хэрэгцээг үндэслэн VII хороолол буюу “Хангай хотхон”-ын тодорхой хэсгийг түрээслүүлэх боломжтой гэдгийг Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ хэлсэн байна. Тэрбээр энэ асуудлыг Ерөнхий сайд болон Засгийн газар, Сангийн яам, ТОСК-тай ярилцаж, эцсийн шийдийг гаргах аж.
“Хангай хотхон”-ыг Бэрэн групп барьж буй бөгөөд ерөнхий инженер М.Хуат нь “Нийт 3800 айлын орон сууц байгаа. Түүнээс эхний 1500 айлын орон сууц нь ашиглалтад орсон. Дараагийн орон сууцыг ирэх долоодугаар сард ашиглалтад оруулна. Орон сууцны 40-50 хувийг түрээслэх боломжтой" гэжээ.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ