Зарим барааны татварыг нэмэгдсэний үр дүн гарчээ

УИХ-ын 74 дүгээр тогтоолоор зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тухайн салбарын бүтээгдэхүүний онцлогийг харгалзан тогтоох эрхийг Засгийн газарт олгосон юм. Энэ дагуу Засгийн газар 332 дугаар тогтоол гаргаж, мах, дайвар мах, зөгийн бал, нөөшилсөн бүтээгдэхүүн, цемент, троллейбус зэрэг 5 нэр төрлийн 10 гаруй барааны импортын гаалийн албан татварыг нэмэгдүүлжээ. Үүний үр дүнд:
- цементийн импорт 46 хувь буюу 82 тэрбум төгрөгөөр буурч, экспорт 1.2 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн
- үхрийн махны импорт 40 хувь хүртэл буюу 84 сая төгрөгөөр буурч, экспорт 65 хувь буюу 2 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн
- зөгийн балны импорт 16 хувь буюу 460 сая төгрөгөөр буурч, экспорт 10 дахин буюу 41 сая төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт гарчээ.
Цемент, үхрийн мах, зөгийн балны гаалийн татварыг нэмсэнээр 82.5 тэрбум төгрөгийг эх орондоо үлдээжээ.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ