Хотын дарга Э.Бат-Үүлд шаардлага хүргүүлнэ

img

09.00 цагт: Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний 4 дүгээр зөвлөгөөн МҮЭСТО-д зохион байгуулагдана. 


10.00 цагт: Монголын Хуульчдын холбоо, Улаанбаатар хотын Худалдааны танхимын дэргэдэх Арбитраас бизнесийн маргааныг шүүхийн бус аргаар хянан шийдвэрлэх практикийг төлөвшүүлэх болон арбитрын олон улсын туршлагыг нэвтрүүлэх талаар Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 402 тоотод мэдээлэл хийнэ. 


10.00 цагт:  ”Монгол цэргийн жавхаа-2016’’ уралдааны нэгдүгээр шатны шалгаруулалт Хүндэт харуулын 032 дугаар ангид /Офицеруудын ордноос цайз орох замд/ болно. 


10.00 цагт: "Техник импорт" гаалийн хяналтын бүсэд импортын ахуйн хэрэглээний шингэрүүлсэн шатдаг хийг импортлох үеийн хяналт, хэрэглээ, аюулгүй ажиллагаа, ахуйн хийг хэрэглэх үед гарч болзошгүй эрсдэл, хадгалалт, хяналт багажилт шинжилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, үзүүлэх сургалт зохион байгуулна. 


10.00 цагт: Хатан Туул Голоо Хамгаалах Үндэсний Хөдөлгөөн, Гамшгийн Эсрэг Үндэсний Төв, МБОИЗ хамтран Туул голын тулгамдсан асуудлаар Сонсголонгийн гүүрний баруун талд хэвлэлийн бага хурал зарлалаа. 


11.00 цагт: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Оёдолчдын 3 дугаар зөвлөгөөн Улаанбаатар чуулгын байранд эхэлнэ.


11.00 цагт: ГХЯ-наас “Монгол шуудан” ТӨХК-ийн Маркийн газартай хамтран АСЕМ-ын 20 жилийн ойд зориулан гаргаж буй “АСЕМ-ын 20 жилийн ой” сэдэвт шуудангийн маркийн нээлтийн үйл ажиллагаа ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд болно. 


11.00 цагт: Нэгдсэн Үндэстний Байгууллагын байрны 6 давхарын хурлын танхимд НҮБ-ын Хүн амын сан болон JCI Progress байгууллага залуучуудын хөгжлийн чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлэхээр Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслол болно. 


12.00 цагт: “Эрхээ хамгаалъя” ТББ-аас нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл болон нийслэлийн өмчийн харилцааны газар, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт хүүхдийн сургууль цэцэрлэгийн газрын асуудлаар нотлох баримт бүхий шаардлага хүргүүлэх талаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


12.00 цагт: Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос Эрдэнэс тавантолгойн 1072 ширхэг хувьцаатай холбоотой асуудлаар "Mонгол ньюс" Мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


14.00 цагт: Гааль татварын ерөнхий газар, Сангийн яамнаас хамтран зохион байгуулдаг e-barimt сугалааны азтануудын талаар мэдээлэл хийнэ. Арга хэмжээ "Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, НҮБ-ийн гудамж Монжигүүр ХХК байр 38-4 давхарт /Аж үйлдвэрийн яамны хойно, Шинэ иргэншил дээд сургуулийн хажууд байрлах хуучнаар МИК-н байрны 4 давхарт/ болно. 


14.00 цагт: "Дэлхийн дүрслэх урлагийн салбарын гол тоглогчид" сэдэвт хэлэлцүүлэг Америкийн соёл мэдээллийн төв (хуучнаар Нацагдоржийн номын сан)-д байрлах "976 Арт Галерей"-д болно. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Бат-Үүлд шаадлага гэнэ. Бодит байдлыг үнэлэхгүйгээр хүн болгон шаардлага тавиад байх нь ямар ашигтай вэ. Цаад зорилго юу байна вэ. Янз бүрийн болох болохгүй шаардлага хүргээд сайжирдаг бол МАН-ыхан хотыг удирдаж байхад шаардаад зам харгуй гудамж талбайг сайжруулж байхгүй яасан юм. Бүтээн байгуулалт хийж байгааг болохоор янз бүрээр шаардана. Юу ч хийхгүй идээд хэвтээд байгааг нь чив чимээгүй суугаад байх, зорилго нь улс төр л болж таарч байна даа. МАН-ыхны үеийн нотлох баримтаар шаардаад л...
2016-04-15