Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд ээлжит мэдээллээ хийнэ. Тэрбээр энэ удаа Монгол Улсын нийт гадаад өр болон Засгийн газрын өрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, гишүүдийн асуултад хариулах юм байна.
Ерөнхий сайдын мэдээлэлд Монгол Улсын нийт гадаад өр 2015 оны эцсийн байдлаар 21.6 тэрбум ам.доллар байгааг дурджээ. Үүний 4.9 тэрбум ам.доллар буюу 22.9 хувийг Засгийн газар болон Хөгжлийн банк гадаад өр эзэлж байна. Энэ нь ДНБ-ий 52.3 хувьтай тэнцэж байгаа бөгөөд хуулийн хүрээнд байгааг Засгийн газрын тэргүүний мэдээлэлд дурджээ.
В.Бат
Уншиж байна |