Алтан загасны шидийг хүлээвэл эмгэн шиг хоосон үлдэнэ

img

Ерөнхийлөгч Путин уламжлал ёсоор сэтгүүлчид болон олон нийтийн сонирхсон асуултад хариуллаа. Уг ярилцлагын үеэр В.Путинээс асуусан хамгийн хөгжилтэй болон хамгийн этгээд асуултуудыг сонирхуулж байна.

 

 

-Та ихэвчлэн эрч хүчтэй харагддаг. Туслахууд тань таныг ямар эмээр эмчилдэг вэ?

 

-Өвчлөхгүйн тулд өөртөө байгаа бололцоогоо ашигладаг.

 

-Та юуг хэмнэдэг вэ?

 

-Цаг хугацааг хэмнэдэг. “Цаг хугацаа бүрийг ашигла”. Энэ бол миний хэлэх дуртай үг.

 

-Засгийн газарт итгэх үү эсвэл дэлгүүрийн тооцооны хуудсанд итгэх үү?

 

-Аль алинд нь.

 

-Яг одоо Порошенко, Эрдоган хоёр усанд живж байвал та хэнийг аврах вэ?

 

-Варя чи намайг хүнд байдалд оруулж байна шүү. Үнэнийг хэлэхэд, хэрхэн хариулахаа сайн мэдэхгүй байна. Хэрвээ хэн нэгэн хүн живэхээр шийдсэн бол тэр хүнийг аврах боломжгүй гэдгийг сана. Хэрвээ тэд аврахыг гуйвал би дуртайяа аврах болно.

 

-Хүүхдийн каш идэх дуртай юу. Би кашинд тийм ч дуртай биш. Харин ээж намайг ид гэдэг. Бид заавал каш идэх ёстой гэж үү?

 

-Ээжийн үг гэрт хууль. Дургүй зүйлийг хүчилдэггүй байсан бол сайхан. Би уулзалтад ирэхээсээ өмнө каш идсэн.

 

-Таныг далайд байхад гэнэт алтан загас гарч иржээ. Алтан загас таныг гурван хүслээ хэл гэв.  Та ямар хүслээ хэлэх вэ?

 

-Иймэрхүү үлгэр домгийн зүйлд итгэх хэрэггүй. Алтан загасны ид шидийг хүлээвэл үлгэрт гардаг эмгэн шиг хоосон үлдэх болно.

 

-Би таныг мөнгө, залуу нас гуйна гэж бодсон?

 

-Цалин минь надад хангалттай. Залуу насаа үр дүнтэй, бүтээлч өнгөрүүлсэн бол заавал залуу насыг хүсэмжлэх шаардлагагүй.

 

-Эмэгтэй хүн Ерөнхийлөгч болж чадах уу.

 

-Эмэгтэй хүн боловсрол, эрүүл мэндийн салбарт илүү ихээр анхаарлаа хандуулах байх. Эмэгтэй төрийн тэргүүнтэй болсноор зарим салбар танигдахын аргагүй болтлоо өөрчлөгдөх боломжтой.

 

-Улс төрийн ямар нэгэн тоглоомтой зүйрлэвэл?

 

-Шатар. Бүхий л оюун ухаанаа сайтар төвлөрүүлэхгүй бол тоглоомонд ялагдах эрсдэлтэй.

 

-Таны экс эхнэр саяхан хуримаа хийсэн. Гэрлэлтийн дараа та хоёрын харилцаа ямар байгаа вэ?

 

-Людмила бид хоёр өмнөх шигээ сайн харилцаатай байгаа. Түүний бүх зүйл сайн байгаа. Бид нэг нэгнийхээ хувийн амьдралыг хүндэтгэдэг.

 

-Людмила хадамд гарлаа, харин та хэзээ гэрлэх вэ. Оросууд хэзээ шинэ тэргүүн хатагтайг харах вэ?

 

-Өнөөдөр би хувийн амьдралынхаа талаар ярих гэж ирээгүй. Миний хувийн амьдрал тийм ч чухал. Илүү чухал асуулт тавибал би талархах болно.

 

-2018 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай. Та улс төрөөс явахыг хүсдэггүй тухайгаа ярьсан. Дахин нэр дэвших үү?

 

-Энэ тухай ярих хэтэрхий эрт байна. Бидэнд ирээдүйгээ сайтар төлөвлөх шаардлага байна. Ажил хэрэг хэрхэн явахаас би дараагийн шийдвэрийг гаргах болно. Энэ шийдвэр зарим хүмүүст таалагдаж, заримд нь таалагдахгүй байх.

 

-Порошенко таныг бус Обамаг сонгож буйд гомдож байна уу?

 

-Украины хувь заяа хэрхэхийг Порошенко л шийдэх болно. Энэ эрхэм улсаа хэрхэн удирдах нь биднээс хараат байх ёстой. Тиймээс Порошенко намайг тоохгүй байх нь асуудал биш.

 

-Обамагийн дутагдал?

 

-Бүх зүйлд анхаарлаа хандуулдаг зан нь.

 

-Та өнөөдрийг уулзалтад хэр бэлдсэн вэ?

 

-Наад асуултаа Дмитрий Песковоос асуухыг зөвлөж байна.

 

Песков: Ерөнхийлөгч долоо хоногийн өмнөөс ярилцлагадаа бэлдсэн. Өчигдөр нойргүй хонож асуултадаа бэлдсэн.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ