Улаанбурханы талаар мэдээлэл сонсоно

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын талаар УИХ-ын дарга З.Энхболд танилцуулав. УИХ-ын гишүүн Г.Уянга “Улаан бурхан өвчин газар авлаа. Энэ талаар салбарын сайдын үүрэг гүйцэтгэгчид асуулт тавьж хариулт авмаар байна. Хүүхдийн өвчлөл их байна гэлээ. Энэ саналд УИХ-ын дарга З.Энхболд “Өнөөдөр үдээс хойш Ерөнхий сайд мэдээлэл хийнэ. Энэ мэдээллийн үеэр ЭМ-ийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар мэдээлэл бэлтгэж ирж, хариулт өгөөрэй. Хойшлуулж болохгүй асуудал шүү” гэлээ. Ингээд хэлэлцэх асуудлаа батлав. Үүний дараагаар НӨАТ-ын тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ