Хойдын туршсан пуужин бүтэлгүйтэв

img

 

Хойд Солонгос өнөөдөр 6.50 цагт Вонсаны ойролцоогоос Япон тэнгис рүү дундын зайн тусгалын пуужин хөөргөсөн нь бүтэлгүйтсэн талаар "CNN" агентлаг мэдээллээ. 

 

Тус улс Хойд Солонгосыг үндэслэгч удирдагч Ким Ир Сений мэндэлсний 104 жилийн ойг тохиолдуулан Пхеньян пуужин хөөргөсөн байна. 

 

Хойд Солонгосын зүүн эргээс “Мусудан” баллистик пуужин хөөргөхөөр бэлтгэж байгааг Сөүлийн тагнуулынхан өчигдөр Сөүлийн удирдлагуудад мэдээлж, хамгаалалтаа сайжруулахыг зөвлөсөн аж. Хойдуудын хөөргөсөн пуужин  3000 км газар тусах хүчин чадалтай юм. Удирдагч Ким Чен Ун уг пуужингаар Цагаан ордон болон Хөх ордонг устгах болно хэмээн заналхийлсэн билээ. 

 

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
harin tiimee
2016-04-16
төмөр:
ким чен ун д олон улсын амгалан тайван байдлыг сахин хамгаалах нэрийн өмнөөс дээд хэмжээ өгье доо.
2016-04-15