Э.Бат-Үүлд шаардлага хүргүүллээ

img

 

“Эрхээ хамгаалья” төрийн бус байгууллага, БГД-ийн нэгдүгээр хорооны иргэд нэгдэн мэдээлэл хийлээ. Тэд сургууль цэцэрлэгийн талбайд орон сууц барих зөвшөөрөл олгосон захирамжаа цуцлах шаардлагыг Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд тавив.

 

Баянгол дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “Богд Ар” хорооллын анхны ерөнхий төлөвлөгөөгөөр 1088 айлын орон сууц, 640 хүүхдийн сургууль, 250 хүүхдийн цэцэрлэг, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн байр баригдах зураг төсөл 2000 онд батлагджээ. Уг хорооллын бүтээн байгуулалт 2008 онд эхэлсэн бөгөөд төслийг хэрэгжүүлсэн “Богда Холдинг” ХХК дээрх зураг төслийг зөрчин сургууль цэцэрлэгийн тохижилтыг орхидуулсан аж. Улмаар сургууль цэцэрлэг барих 3515 м2 талбайд айл өрхийн тоог 2 дахин нэмэгдүүлж 1500 гаруй болгожээ.

 

Энэ талаар “Эрхээ хамгаалья” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн, “Богд Ар” хорооллын оршин суугч Г.Нямдаржаа “Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас оршин суугчдын тоо нэмэгдсэнтэй холбогдуулан тус хорооллын анхны ерөнхий төлөвлөгөөнйи дагуу баригдах байсан сургууль, цэцэрлэгийн зураг төслийг эргэн харж, 930 хүүхдийн сургууль, 160 хүүхдийн цэцэрлэг, сургалтын төв зэрэг хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг дахин баталсан. Гэвч “Богда Холдинг” ХХК-иас 2011 онд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга асан н.Хүрэлбаатараар хууль бус зураг төслийг батлуулж, дээрх зураг төслийг хүчингүй болгуулсан. Мөн Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Богда Холдинг” ХХК-ийн эрх ашигт нийцүүлэн тус хорооллын сургууль, цэцэрлэгийн зориулалттай газрын захирамжийг хүчингүй болгосон. Улмаар 2013 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдрийн А/1050 дугаар захирамжаар орон сууцны зориулалтаар газрын захирамж гаргасан байна. Иймд иргэдийн зүгээс Нийслэлийн Засаг даргыг тус захирамжаа хүчингүй болгохыг шаардаж байна. Бид “Богд Ар” хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу 3515 м2 газрыг сургууль, цэцэрлэг бариулах хүсэлтэй 500 орчим оршин суугчын гарын үсэг цуглуулаад байгаа” хэмээв.

 

Тус хорооллын оршин суугчид дээрхи асуудлыг Нийслэлийн Засаг даргад уламжилж буй бөгөөд захирамжаа эргэн харж өөрчлөх тухай хариу ирүүлтэл тэмцэнэ гэдгээ хэлж байна.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
2012 онд Эрдэнэ гэдэг хүн дүүргийн хэмжээгээр хороо хорины иргэдээр баахан халамж даатгалын ажилтаны орон сууц, барина өөр юу юу ч билээ ганц нэг цэцэрлэг байсан санагдана иргэдээр хуудас бөглүүлж төсөвт суулгуулахаар маягт бөглүүлээд байсан. Айл өрхүүдээр ийм ажлууд хийсэн гээд зураг палкат саяхан тараасан. Энэ Богд Ар Цэцэрлэг сургууль, талбай дээрхи ажилтануудын орон байр болсон шиг бна.
2016-04-17
намуун:
Энэ залуусыг дэмжиж байна, шийдвэрээ эргэж харцгаа, үр хүүхдүүд маань сургууль цэцэрлэгээр боловсрол авах ёстой, алийн болгон нэг анги танхимд шахалдажсууж байх ёстойн.
2016-04-15
намуун:
Энэ залуусыг дэмжиж байна, шийдвэрээ эргэж харцгаа, үр хүүхдүүд маань сургууль цэцэрлэгээр боловсрол авах ёстой, алийн болгон нэг анги танхимд шахалдажсууж байх ёстойн.
2016-04-15
ДАНЗАНПҮРЭВ:
ЭРХЭЭ ХАМГААЛАЯ ТББ ДЭМЖИЖ БАЙНА АЖЛЫН АМЖИЛТ
2016-04-15
Зочин:
Тэр Хүрэлбаатар хэдэн төгрөг аваа бол .шалгуулах хэрэгтэй.Одоо хаана байна тэр хүн.Мэдэх хүн байна уу
2016-04-15
ДАНЗАНПҮРЭВ:
ХУУЛИНД ЗААСАНЫ ДАГУУ ХҮҮХЭД СУРЧ БОЛОВСРОХ АЮУЛГҮЙ БАЙДАЛД ӨСЧ ТОРНИХ ЭРХТЭЙ БАЙДАГ ҮНЭХЭЭР НҮДЭЭ ОЛСОН БАЙНА
2016-04-15
ДАНЗАНПҮРЭВ:
ЁСТОЙ ЗӨВ ЗҮЙЛ ШААРДАЖ БАЙНА БИДНИЙ БОЛОН ХҮҮХДИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАМГААЛАХ ЗОРИГТОЙ АЛХАМ ХИЙЖ БАЙГААД БАЯРЛАЛАА
2016-04-15
үүрээ:
Юу л байна барилга л байна. Цэцэрлэгт явхаар болоход сугалаанд оролцоно сонгогдож чадахгүй бол цоожтой хаалганы цаана байна. Энэ одоо юу гэсэн үг вээ? Сурч боловсрох эрх зөрчигдөөд байгаа юм биш үү ҮҮЛЭН ҮСТ ДАРГА АА
2016-04-15
үүрээ:
Юу л байна барилга л байна. Цэцэрлэгт явхаар болоход сугалаанд оролцоно сонгогдож чадахгүй бол цоожтой хаалганы цаана байна. Энэ одоо юу гэсэн үг вээ? Сурч боловсрох эрх зөрчигдөөд байгаа юм биш үү ҮҮЛЭН ҮСТ ДАРГА АА
2016-04-15
Зочин:
Зөв..Дэмжиж байна.22А байр
2016-04-15
Туяа.:
Эрхээ хамгаалая төрийн бус байгуулгын залуусынхаа ажилыг дэмжиж байна шүү...
2016-04-15
үүрээ:
Ирээдүй хойчууд минь хүмүүжих сургууль, цэцэрлэггүй яах болж байна да. хүний сурч боловсрох эрх хаана байна. эрхээ хамгаалья. хаа сайгүй л байшин барилга байна ш дээ
2016-04-15
үүрээ:
Хотын дарга аа хотын дарга шиг зангарагатай бай л даа . Сургууль, цэцэрлэгийн хүртээмж муу байна. Ирээдүй болсон хойч үе маань яах болж байна даа.
2016-04-15
Сараа:
МУ хуульд заасны дагуу Хүүхдийн эрхийг хамгаалах тухай 1-р бүлэг 4.2-т төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулахдаа хүүхдийн эрх ашгийг эн тэргүүнд хангахыг эрхэмлэх. Иймээс төр болон үйл ажиллагаа явуулж буй байгууллага нь хуулиа зөрчсөн үйл ажиллагаа явуулж байна. Хэнд нь хууль үйлчилж хэнд нь хууль үйлчлэхгүй байнаа. Арай ч дээ ....
2016-04-15
Золбоо:
Хотын иргэдийн маш тулгамдсан асуудлыг хөнджээ. Өнөөдөр цэцэрлэг сургууль хүрэлцэхгүй байхад хотын дарга энд байр сууриа илэрхийлж зөв шийдвэр гаргаасай
2016-04-15
gaag:
odoo harin mongolchuud negdeh heregtei bn
2016-04-15
bumbar jaja:
iim huuli gej yu baisiin tsetserleg hergtei bnaa
2016-04-15
Сараа:
Олон мянган орон сууц барьж хоосон хороололууд зөндөө байна. Түүнийхээ оронд сургууль, цэцэрлэг, эмнэлгээ барихаа бодмоор юм. Монголын ирээдүйгээ бодсон ч ..... өөрсдөнд нь хэрэгтэй.
2016-04-15
Туяа.:
Захын хорооллын сургуулиуд өдрийн 3 ээлжээр хичээллэж 1 ширээн дээр 3 хүүхэд сууж байгааг эрхэм хүндэт хотын мээр та мэдэж байна уу...
2016-04-15
Сараа:
Зөв зүйтэй шаардлага байна. Энэ олон хүүхдийн сурч боловсрох эрх зөрчөгдөөд байгаа өнөө үед цагаа олсон үйл явдал болжээ.
2016-04-15
Туяа.:
Өнөөдөр хүүхдээ цэцэрлэгт оруулахын тулд хонон өнжин оочерлож, сугалаа сугалж байгааг Батүүл дарга мэдэж байгаа ч юмуу үгүй ч юмуу...
2016-04-15
Зочин:
Батүүл авилга аваад л өгч байгаа шдээ. Агуу шуналтай хүн шүү
2016-04-15
Зочин БМ:
БАТҮҮЛИЙГ АМ АЖИЛ НЬ АЛД ДЭЛЭМ ЗӨРДӨГ АРДЧИЛАГЧЫН ДҮР ЭСГЭСЭН ЛУЙВАРЧИН ГЭДГИЙГ ЮМ ОЙЛГОДОГ ХҮМҮҮС АЛЬ ХЭДИЙН МЭДЭЖ АВСАН БАЙЛГҮЙ ДЭЭ. ТҮҮНИЙ ОЛОН ҮЙЛДЛЭЭС ХУУРАМЧ ТӨРХ НЬ ХАРАГДДАГ.
2016-04-15
Нараа:
Бат-үүл дарга эрх ашиг зөрчигдөж байгааг үл тоож ажил хийхээ болих хэрэгтэй байна
2016-04-15
bolichihoo:
yu hiij ymar shiidver gargaj bga chn bugded il bga shu hotin dargaa
2016-04-15
Доржэ:
Болио одоо Болноо
2016-04-15
Bat-Uulee:
Хотын дарга аа, хуулийн дагуу ажиллаж энэ мэтийн мөнгө харсан увайгүй үйлдэл, шийдвэрээ болих хэрэгтэй шүү. Албан үүргээ хүлээлгэж өгөх хугацаа ойртох тусам яасан ч яадаг юм гэсэн байр сууринаас хандаад байх юм.
2016-04-15
ХУЛАНГОО:
ЭРДЭМ МЭДЛЭГ БАГААС НЬ ЭХЭЛДЭГ ЭХ ОРНО ХӨГЖҮҮЛЭХ БЯЦХАН ДҮҮ НАР МААНЬ СУРАХ ГАЗАРГҮЙ БАЙХАД ТА НАР МЯНГА БАИЛГА БАРИЙД ЯАХ ЮМ БЭ. БАТ-ҮҮЛ ЭНИЙГЭЭ ШИЙД
2016-04-15
Чинсанаа:
Энэ мэтээр ирээдүйд үр хүүхдүүд минь тогтлох тоглоомыг талбайгай, амьсгалах цэвэр аргаагүй, алхах газаргүй болох юм байна даа.
2016-04-15
Иргэн:
Лалар Бат уул
2016-04-15
Чойжил:
Анх гаргасан шийдвэрүүдээ яагаад өөрчлөөд байдын бэ, бидний ирээдүй хойч болсон үр хүүхдүүддээ зориулж цэцэрлэг сургуулиа түлхүү барьж байгуулах хэрэгтэй.
2016-04-15
Болор:
Ниитийн эдэлбэр газрыг хуулиар зохицуулсан нарийвчилсан зохицуулалт байхгүй. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал 180р тогтоолоор Улаанбаатар хотод эзэмшил, ашиглалтанд олгохгүй газрын байршил хэмжээг хавсралтаар баталж өгсөн. Энэ тогтоол ч гэсэн үнэн хангалттай, ямар судалгаа баримтыг үндэслэж тогтоосоныг хэнч мэдэхгүй. Ажил ажилаа сайн хийчмээр байна
2016-04-15
түмэн:
энэ бүхэн чинь тэгээд хэзээ хэрэгжэх юм бэ дарга уудаа
2016-04-15
Бат-Үүл:
Барилга орон сууцнаас илүүгээр сургууль цэцэрлэг хэрэгтэй байна шдээ хотын даргаа
2016-04-15
GEGEE:
Бат-Үүл яахаараа нийтийн эзэмшлийн талбайг хуулийн этгээдэд эзэмшүүлдэг юм бэ. Хууль дүрэм журамыг дарга нар биш иргэд л мөрдөх ёстой юу.
2016-04-15
дэмбэрэл:
surguuli tsetserlegvi olon hvvhed bgaa hurdan barichee ooriin hvvhed surguuligvi bsan yaj barij bgaa boldoo
2016-04-15
ХУЛАНГОО:
ДЭМЖИЖ БАЙНА ЭНЭ АСУУДАЛ ИХ ЯРИГДДАГ Ч ГЭСЭН ЭНГЭЖ БАТТАЙ ЗҮЙЛ ХИЙЖ БАЙСАН НЬ ХОВОР БАЙХАА МУНДАГ ХҮМҮҮСТ АМЖИЛТ
2016-04-15
Дэмбэрэл:
сургууль бариачээ ажлаа хийгээч ятарч сэтгэл бхгүй өөрсдийн хүүхдүүд болж бвал бусад хамаагүй юм шиг бх юм!!!
2016-04-15
баяраа:
нийслэлийн засаг дарга ажилаа хийж чадахггүй бна. эрх мэдэлтэнгүүдэн цагаа тулхаар авилга хараж суугаа байлгүй дэ. мэддэг нэгэн энэ бүгдигээ баталаж огоочээ.
2016-04-15
Том ах:
Бат-Үүл дүү яагаад байна аа. Чамд эх орноо гэсэн сэтгэл зүрх байна уу? Новш минь
2016-04-15
Болдтулга:
Цэцэрлэг,сургууль монголд үнэхээр их дутагдаж байна.Бат-үүл дарга ажлын хариуцлага алдаж байгаа учир хариуцлагаа хүлээх ёстой...
2016-04-15