Ерөнхийлөгчийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан цаг сунган хуралдлаа. Хуралдаанаар Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдсэн юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэлсэн. Дараагаар нь байнгын хорооны саналаар уг хуулийн төслийг дэмжихгүй гэсэн санал хураалт явуулав. Гишүүдийн олонхийн саналаар байнгын хорооны санал дэмжигдсэнгүй. Тиймээс уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм. Ийнхүү үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. Үдээс хойшхи хуралдаанаар Ерөнхий сайдын мэдээллийг сонсох юм.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ