Хамтарч Засаг барьж байснаа битгий мартаарай

УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд өрийн асуудлаар мэдээлэл хийсэн юм. Дараагаар нь УИХ дахь МАН-ын бүлгийн дүгнэлтийг гишүүн Д.Хаянхярваа уншиж, танилцууллаа. Үүний дараагаар гишүүд мэдээлэлтэй холбогдуулан асуулт тавилаа. Үүний дараагаар Ерөнхий сайд гишүүдийн асуултад хариулав.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:
-Намрын чуулган завсарласнаас хойш 750 сая ам.долларын зээл нэмж авсан. Энэ ямар учиртай зээл вэ? Хамтарсан Засаг байхад өр таазандаа тулаад 53.3 хувь байна гэж ярьж байсан. Сүүлийн үед зээл авчихаад мөнгө босголоо гэдгийг нь ойлгохгүй байгаа юм. АН-ынхан 2008-2012 онд хамтарч Засаг барьж байснаа битгий мартаарай. Тэр онуудад АН тэнгэрт амьдарч, бид газарт байсан юм шиг ярих юм. Тэр үед зээл авч байсан гол хүн нь С.Баярцогт шүү дээ. Тэр үед би Хуульзүйн сайд нь байсан юм.
-Өрийн асуудлаа улстөржилгүй ярья. Гэхдээ улайн цайм гөрдөөд байгаа асуудалд дүмбийгээд суумааргүй байна. УИХ-аас өгсөн үүрэг даалгаврын хэмжээнд энэ зээлийг авсан. Ер нь гурван янзаар бид мөнгөө босгодог. Засгийн газрын босгож байгаа мөнгө түүний нэг хэлбэр. 2012 оны эхний хагаст сонгууль болсон. Эхний хагас жилийн байдлаар 2.5 тэрбум ам.доллар байгаа.
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг:
-Өрөнд аудит хийлгэх хэрэгтэй. Тэгэхгүй бол ташаа ойлголт яваад байна. Зээл өр гэж хоёр ойлголт байдаг. Зээлээ төлж чадахгүй бол өр болдог. Засгийн газраас тараасан материалийн 26.4 тэрбум ам.долларын 70 хувь нь хувийн хэвшлийнх байна. Хувийн хэвшил авсан зээлээ төлнө биз дээ.
-“Хан ресурс”-тай холбоотой 70 сая ам.долларын өрийн асуудлыг төлөхөөс өөр аргагүй. Өндөр хүүтэй зээл авлаа гэж яриад байсан. Чалко”-гийн зээлийн хүү 10.2 хувийн хүүтэй болсон. Энэ өрийг төлөөд явж байгаа. Үлдэгдэл нь 110 сая ам.доллар бий. Би болсон дотоодын бондын өрийг дарах ёстой. Засгийн газрын өрийн хэмжээг 58.5 хувиар тогтоосон. Энэ онд 55 хувиар тогтоолоо.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ