С.Одонтуяа залуустай хамтран нярайн тасгийг шинэчилжээ

УИХ-ын гишүүн С.Одонтуяа, JCI байгууллагын залуустай хамтарч ЭХЭМҮТ-ийн нярай судлалын тасагт иж бүрэн засвар хийж, сүүлийн үеийн, дэлхийн жишигт нийцсэн тоног төхөөрөмжүүдээр тоноглож өгчээ. С.Одонтуяа гишүүн болон JCI байгууллагынхан өнөөдөр тус тасгийн үйл ажиллагаатай танилцах юм байна.
Нийгмийн эмзэг сэдвийн нэг болох хүүхдийн эмнэлгийн хүрэлцээ, тоног төхөөрөмжийн шинэчлэл сүүлийн үед эрчимтэй хийгдэж буй. Энэ ажилд нийгэмд нэр хүндтэй хүмүүс оролцож, хөрөнгө санхүү болоод тоног төхөөрөмжийн туслалцаа үзүүлдэг. Тухайлбал жүжигчин Г.Ундармаа Улсын Клиникийн Нэгдүгээр амаржих газрын хүлээлгийн танхим, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд тохижилт, засвар хийсэн. Одоо тэрбээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн харьяа Баянхошууны салбар дахь амбулаторийн Хүүхдийн тасгийн гурван өрөөг тохижуулахаар засварлаж байна.
Мөн сумогийн аварга Д.Дагвадорж Японоос нярайн судас харагч зэрэг тоног төхөөрөмж авчирч, эмнэлэгт хандивлаад буй юм.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ