ИЗНН-ын Үндэсний хорооны хурал эхэллээ

img

Иргэний Зориг Ногоон Намын Үндэсний Хорооны хурал 87 гишүүний ирцтэйгээр эхэллээ. Үндэсний хорооны хурлаар сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэлэлцэж, эвсэх намынхаа талаар ярилцаж, шийдвэрлэх юм байна. 

 

ИЗНН-д сонгуульд эвсэж орох хэд хэдэн санал ирээд буй. Тухайлбал ХҮН, МҮАН, Эх Орон намуудаас тус намд сонгуульд эвсэл байгуулан орох саналыг хүргүүлээд байгаа юм. Мөн АН-аас нэгдэх, МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгээс хамтран ажиллах санал ИЗНН-д хаяглагдаад буй.

 

Намуудтай эвсэл байгуулах асуудлаар хэлэлцээр хийх тус намын Ажлын хэсгийг намын дарга Ц.Ганхуяг ахалж ажиллажээ. 

 

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Экспертууд байхгуй болох нам гэж тодорхойлдог ИЗН-д дандаа байхгуй болох намуудаас хэзээ ч ур дун гарахгуй санал ирдэг юм байна Сонгууль болохоор Оюун хэдэн бор юм олж авдаг алтан уе ингээд дуусчээ!
2016-04-17
bi:
bi irgenii zorig namiig demjdeg mun oyunig demjdeg 1cn hvntei taaraagvim bna.bi iim medeelel muutai hvnv esvel ene nam nuuc baidald ajildag ymu
2016-04-16