Гэмтсэн шугам дээрх гражуудыг албадан нураана

Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр 23 дугаар байрны урд байрлах 2ф800 мм-ын голчтой 11е магистраль дулааны шугам гэмтжээ. Тус шугам нийсэлийн зүүн дүүргүүд болон 11,12,13,15,16 хороолол, хотын захиргаа, Төрийн ордон, хотын төвийн сургууль, цэцэрлэг болон бусад аж ахуй нэгж байгууллага, улсын онцгой обьектуудыг дулааны эрчим хүчээр хангадаг төв шугам юм байна.
1984 онд ашиглалтад орсон тус шугамд энэ сарын 7-ны өдөр гэмтэл гарч, аваарын ноцтой байдал үүссэн ч шугам дээр байрласан 28 тоосгон гражаас болж, засвар үйлчилгээ хийх боломжгүй байгаа аж. Дээрх гражуудыг ямар ч зөвшөөрөлгүйгээр барьсан бөгөөд дүүрэг, хот, шүүхээс нураах шийдвэр хүргүүлсэн ч эзэд нь биелүүлээгүй байна. Тиймээс нөхцөл байдлыг харгалзан үзэж, хуулийн дагуу тус гражуудыг албадан нураахаар болжээ.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ