Эквадорт газар хөдөлж, 235 хүн амиа алджээ

Өмнөд Америкийн Эквадор энэ амралтын өдөр 7.8 магнитудын газар хөдөлсөн талаар “CNN” агентлаг мэдээллээ. Газар хөдлөлтийн улмаас 235 хүн амиа алдаж, 1500 гаруй хүн гэмтжээ.
Гэнэтийн байгалийн гамшгийн дараа Засгийн газар долоон мужид онц байдал зарлаж, 11 мужид тусламжийн бараа нийлүүлсэн байна.
Газар хөдлөлтийн голомт Муйсне хотын ойролцоо байсан бөгөөд 160 гаруй км зайтай нийслэлд чичирхийлэл мэдрэгдсэн гэнэ. Номхон далайн цунамигаас сэрэмжлүүлэх төвөөс эргийн 300 км зайд цунамийн давалгаа үүсч болзошгүйг анхааруулжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ