Горилогчдод чамлагдаагүй нэг мандат

img

Дорноговь, Говьсүмбэр аймаг УИХ-ын нэг тойрогт хамаардаг,басхүү нэг мандаттай.  УИХ-ын сонгуулийн энэ зургадугаар тойрогт нэр дэвшихээр горилогсод олон байна.   АН-аас  Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг, ИТХ-ын дарга Г.Ганбаатар нар нэр дэвшихээр яригдаж байна. Аймгийн удирдлагуудын хувьд  хэн  хэн нь нутаг орондоо нэр муутай. Учир нь тэдний талаар, ялангуяа Засаг дарга П.Ганхуягтай холбоотой  сөрөг мэдээллүүд үе үе гардаг. Хэдийгээр аймгийн Засаг даргаар  хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа ч П.Ганхуягийг УИХ-д нэр дэвшихэд сонгогдох магадлал муутай. Ер нь сонгогчид Засаг даргатаа халгаатай байдгийг өмнөх сонгуулиар нэр дэвшээд “өвдөг шороодсон” жишээнүүдээс харж болно. Тэр дундаа муу нэртэй бол намаасаа нэр дэвших эрх авсан ч нутагтаа өрсөлдөхөд чангахан даваа хүлээж байгаа.  АН-аас тус тойрогт УИХ-ын даргын зөвлөх А.Гансүхийг нэр дэвшинэ гэсэн сураг ч байна.  Тиймээс А.Гансүх намаасаа нэр дэвшлээ гэхэд орон нутгийнхан хэр таньж мэддэг нь эргэлзээтэй.

 

УИХ-ын сонгуулийн тус тойрогт эдүгээ МАН-аас нэр дэвшин Ж.Батсуурьт  дахин өрсөлдөх эсвээс намын жагсаалтад орох гэсэн хувилбар яригдаж байгаа.   Цагтаа тус аймгийн Засаг даргаар ажиллаж байсан түүнийг нутгийн олон хоёронтаа төрд элчээрээ төлөөлүүллээ. Энэ нь тухайн үедээ аймагтаа сайн ажиллаж, ард олныхоо итгэлийг дааж ажилласны илрэл. Нөгөөтэйгүүр тус тойрог МАН-д ээлтэй талдаа. Учир нь  байнгын ажиллагаатай парламенттай болж, УИХ-ын сонгуульд явагдсанаас хойш тус тойргоос  нэг л удаа буюу 2008-2012 оны парламентад  АН-ын гишүүн Я.Батсуурь  сонгогдож байсан түүхтэй.

 

Харин энэ удаа Ж.Батсуурь гишүүн  тойргоо “Сод Монгол” группын захирал Ц.Анандбазарт тавьж өгөх магадлалтай. Учир нь 2012 оны сонгуулиар намаасаа нэр дэвших мандат аваад л АТГ-д хэд хоног саатуулагдаад буруугүй гэдгээ зөвшөөрүүлж суллагдсан.  Тиймээс  Ц.Анандбазарын  тэр жилийн шарх одоо ч аниагүй биз.  Басхүү МАН-аас нутгийн бизнесмэн  Б.Дэлгэрсайхан нэр дэвших сурагтай.  “Дорнийн говь” компанийн захирал Б.Дэлгэрсайхан  нутгийнхандаа үнэлэгдсэн нэгэн. Тэрбээр нутагтаа бүтээн байгуулалт өрнүүлж,  ам сайтай байдаг юм билээ.    МАН-ын дэргэдэх НАМЗХ-оос  2015 оны бизнесийн салбарын онцлох хүнээр тодруулж “Алтан сарнай” гардуулсан харахад намдаа ч нөлөөтэй нэгэн бололтой.

 

Бусад улс төрийн хүчний тухайд тус тойрогт МАХН-ын гишүүн, УИХ-ын экс гишүүн Ц.Шаравдорж өрсөлдөх магадлалтай эрхэм байсан. Учир нь тус тойргоос хэдэнтээ дараалан сонгогдож байлаа. Харин энэ удаад тэрбээр өөрийн хүсэлтээр үү, өрөөлийн тушаалаар уу улс төрөөс холдож, төрийн албыг сонгож, МХЕГ-ын даргаар ажиллаж ажиллаж байна. Тиймээс тус намаас энэ тойрогт нэр дэвших магадлалтай эрхмээр  "Алтан булаг” худалдааны чөлөөт бүсийн дарга асан Ч.Чимэдсүрэнг нэрлэж байгаа юм. Гэвч  хэсэг хугацаанд энэ албанд ажиллаад буусан түүнийг Ч.Чимэдсүрэн Дорноговь, Говьсүмбэрчүүд байтугай  "Алтан булаг”-ийнхан ч бүрэн таньж амжаагүй биз.

 

Ямартай ч  хоёр аймгийн нэг мандатыг чамлалгүй нэр дэвшин өрсөлдөхөөр горилогчид тун удахгүй тодрох биз ээ.

 

Н.Энхлэн

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
ЗӨВ ШҮҮ
2016-04-18
Зочин:
Олигтой хун алга дандаа жижиг жулик байна
2016-04-18
Зочин:
Дэлгэрсайхан юу хийсийн хэдэн морь хүүхэд тамлаж, хүн бүрт 20000 тараасан өөр юу хийсийн. Энэ мөнгөө хэд нугалж олно өөр нутаг усанд юу ч хийхгүй.
2016-04-18
Doloon xalyynxan bvgd xylgAichid:
Medee
2016-04-18
88671597.:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2016-04-18
88671597:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2016-04-18
Говьсүмбэрийн иргэн:
Б.Дэлгэрсайхан их юм хийсэн хүн шүү,Дэмжиж байна
2016-04-18