Өнөөдөр болох үйл явдлын тойм

“Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордон”-д
09.00 цагт Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй “Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн-2016” болно. Зөвлөгөөнд салбарын төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж оролцоно.
“Туушин” зочид буудалд
10.00 цагт Хөдөлмөрийн салбарын Хөгжлийн түнш байгууллагуудын уулзалт болно. Уулзалтанд Мэргэжлийн боловсролын салбар болон хөдөлмөр эрхлэлтийн салбар дахь төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгч ОУБ-ууд, Элчин сайдын яамдуудын төлөөлөл, Сангийн яамныхан оролцоно. Тус уулзалтаар МБС-ын салбарт хэрэгжиж буй төсөл хоорондын уялдаа холбоог сайжруулах, интернэтд суурилсан нэгдсэн мэдээллийн сан үүсгэх, МБС-ын бодлогын хэтийн төлөвлөгөөг хэлэлцэх болон хамтран зохицуулах үр дүнтэй санал бодлыг хуваалцах зорилготой юм.
“Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төв”-д
10.00 цагт Монгол улсын "Улаан ном" уралдаант тэмцээн болж, Баянгол, Сүхбаатар дүүргийн сурагчид өрсөлдөнө. Мөн 40-р сургуулийн тэмцээнд БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг, ЦУНБХТ дээр болох тэмцээнд БОНХАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл нар хүрэлцэн ирнэ.
“Төрийн ордон”-ы баруун хаалган дээр
11.00 цагт Хатан туул хөдөлгөөнийхөн Улсын их хурлын даргад шаардах бичиг , нэр бүхий 11 гишүүнд уриалга гардуулна.
“Монгол ньюс” мэдээллийн төвд
11.00 цагт Хувийн хэвшлийн дуу хоолойг нэгтгэж, сонгуулиас өмнө улс төрийн намууд болон салбарын яамдад хүргэх зорилгоор зохион байгуулж буй Монголын бизнесийн зөвлөлийн анхдугаар чуулга уулзалтын талаар мэдээлэл хийнэ. Хэвлэлийн бага хурлыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан удирдан явуулна.
11.30 цагт Олон улсын “Азийн хаалга” үзэсгэлэнгийн талаарх мэдээллийг сонирхоорой. Хурлын үеэр ОХУ-ын бараа бүтээгдэхүүний танилцуулга, амталгаа явагдана.
12.00 цагт Монголын үсчин гоо сайханчдын холбооноос “Алтан хайч” улсын уралдааны талаар мэдээлэл хийнэ.
Нийгмийн халамж үйлчилгээний газар хэлтэст
12.00 цагт хөгжлийн банкны дэмжлэгээр олгогдож байгаа комьютер, тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх үйл ажиллагаа болно.
ХАХНХЯ-ны хурлын танхимд
12.00 цагт Монгол Улсын Засгийн газар, ХАХНХЯ Азийн хөгжлийн банкны хамтын ажиллагааны хүрээнд төрийн албаны үйлчилгээний чанарыг нэмэгдүүлэх зорилгоор хандивлаж буй компьютер тоног төхөөрөмж гардуулах арга хэмжээ болно. Арга хэмжээнд ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ болон албаны бусад хүмүүс оролцоно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ