Зөгийн балаар түлэгдэлтийг эмчлэх арга

Зөгийн бал түлэгдэлтийг гайхалтай сайн эмчилдэг байна. Энэ талаар “www.wikihow.com” сайт нийтэлжээ.
Зөвлөгөө №1
Хэрвээ та халуун усанд арьсаа түлсэн бол зөгийн балыг хэрэглээрэй. Түлэгдсэн хэсэгтээ зөгийн бал түрхээд алчуураар боогоорой. Хоёр хоног ус хүргэж болохгүй. Гурван өдрийн дараа түлэгдсэн хэсэг эдгэрэх болно.
Зөвлөгөө №2
Шарх шүүгээ зэрэгт гараа түлсэн бол танд 2-3 долоо хоног шаардлагатай. Та түлэгдсэн хэсэгтээ зөгийн бал түрхээд уутаар боо. 12 цагийн зайтай боолтоо шинээр соль. Ингэснээр таны түлэгдэлт хурдан эдгэрэх болно.
Зөвлөгөө №3
Хөлийн хуруу эсвэл хөлийн хэсгээ түлсэн бол халуун зөгийн бал түрхээрэй. Зөгийн бал түрхсэнийхээ дараа оймс болон гутал өмсч болохгүй.
Зөвлөгөө №4
Гараа түлсэн бол 15 минут хүйтэн усанд гараа байлгаарай. Дараа нь бага зэргийн зөгийн бал түрх. 2-3 өдрийн дараа эдгэрэх болно.
Зөвлөгөө №5
Цахилгаан, техник хэрэгслийн нөлөөгөөр та хөлөө түлсэн бол халбага зөгийн бал байхад л хангалттай. Та зөгийн балаа түрхээд зориулалтын боолтоор боогоорой. Хоёр өдрийн дараа таны шарх эдгэрэх болно.
Зөвлөгөө №6
Та шарх боосон боолтоо зориулалтын хогийн саванд хаях хэрэгтэй.
Зөвлөгөө №7
Мөн түлэгдсэн хэсэгтээ заавал эмчийн заавраар тосон түрхлэг түрхэх хэрэгтэйг санаарай.
Зөвлөгөө №8
Түлэгдсэний дараа арьс сөрвийж, хуурайшдаг. Харин энэ үед арьсандаа хүрч, маажиж болохгүйг санаарай. Шарх улам сэдрэх аюултай.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ