Н.Энхбаяр МАН-тай эвсэх сургаар эх орондоо иржээ


Тэрбээр, өнөөдөр МАН-ын зүгээс МАХН-тай эвсэх эсэх шийдвэрээ эцэслэн гаргах учраас яаран эх орондоо ирсэн байна. МАН-ын зүгээс МАХН-ын тавьсан 60.40 гэсэн саналыг хүлээж авахгүй гэдгээ мэдэгдсэн.
Харин 19 хувийг өгөх боломжтой гэсэн хариу өгсөн байгаа аж. Энэ тохиолдолд хэрхэх вэ гэдгээ МАХН-ынхан шийдэхийн тулд намын даргаа дуудсан аж. МАН-ын Бага хурлаас шийдвэр гарсны дараа МАХН-ынхан мөн Бага чуулганаа хийж саналыг хүлээж авах эсэх асуудлаар ярилцах гэнэ.
Тиймээс Н.Энхбаяр дарга энэ долоо хоногт юутай ч эх орондоо байх сурагтай. Мөн зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар түүнийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй, харин өөрийнхөө оронд нэгэн нууцлаг хүнийг бэлтгэж байгаа гэсэн сураг гараад буй юм.
Эх сурвалж: www.mminfo.mn
Б.Тогтох
СЭТГЭГДЭЛ БИЧИХ