О.Гүндэгмаа 27 дугаар байрт шалгарлаа
2016-04-18

 

Бразилын Рио Де Жанейро хотод буудлагын Дэлхийн цомын тэмцээн болж байна. Олимп болох буудлагын тирэнд болж буй энэхүү тэмцээнд 88 орны 661 тамирчид цэц мэргээ сорьж байгаа бөгөөд манай улсаас МУХБ, МУГТ О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул,ОУХМ Г.Нандинзаяа нар МУГД Л. Ундралбат, ОУХМ Ж.Ганхуяг нарын удирдлаганд оролцож байна.

 

16-ны едер явагдсан хийн урт бууны эмэгтэйчүүдийн дасгалд ОУХМ Г.Нандинзаяа 414.3 оноогоор 30-р байрт, МУХБ, МУГТ О.Гүндэгмаа 378 оноогоор 27-р байрт, ОУХМ Ц.Мөнхзул 361 оноогоор 65-р байрт тус тус орлоо. Спорт гар бууны дасгал 20-нд, 50 метрийн гурван байдлаас буудах дасгал 22-нд болно. 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Gundegmaa 25 m iin var buu bdg ene chin urt hiin buu gj bn uuriuhuu turuld medal avnaa amjilt
2016-04-18
Зочин:
Olimp hayand irchiheed baihad manai avarguud yamar onoo, bair avaad bna daa, ene cbin
2016-04-18