Э.Бат-Үүл улсын Ерөнхий прокурорт хандлаа

img

 
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР, ТӨРИЙН ХУУЛЬ
ЦААЗЫН ТЭРГҮҮН ЗӨВЛӨХ М.ЭНХ-АМГАЛАН ТАНАА
 
Ил захидал
 
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо АСЕМ-ийн 11 дэх уулзалт анх удаа зохион байгуулагдаж байгаа нь бидний хувьд түүхэн үйл явдал бөгөөд хүний эрх, эрх чөлөөг дээдлэн хамгаалсан, чөлөөт зах зээлийг дэмжин хөгжүүлсэн иргэддээ үйлчилсэн, ил тод нээлттэй засаглалтай, ардчилсан нийгмийг цогцлоон байгуулж буй Монгол Улсаа дэлхий нийтэд таниулах, эх орноороо бахархах завшаан тохиож байна.

Гэтэл сүүлийн үед хууль хүчний байгууллага хуулиар олгогдсон эрх мэдлийг хэтрүүлэн хүч түрэмгийлэх, айлган сүрдүүлэх, дарангуйлах хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байгаа нь ардчилсан нийгмийн хамгийн үнэт зүйлс болох хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчмуудыг үл хүндэтгэхээс гадна улс төр, нам, бизнесийн бүлгийн эрх ашигт үйлчилж буй байдлаар харагдаж байна.

Энэ байдал нь Монгол хүний төрөө дээдлэх сэтгэлд сэв суулгах, нөгөөтэйгүүр Монголын ардчиллын талаар дэлхий нийтэд эргэлзээ төрүүлж  байгаад сэтгэл зовниж байна.

АСЕМ-ийн уулзалтуудыг энэ оны 4 дүгээр сараас 7 дугаар сарыг дуустал зохион байгуулах ба Засгийн газраас нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид АСЕМ-ийн уулзалтын үеэр нийтийн аюулгүй байдал, хэв журмыг сахиулж, зочид төлөөлөгчдийн тав тухтай, аюулгүй байдлыг хангах үүргийг хүлээлгэсэн бөгөөд энэхүү үүргийн хэрэгжүүлэхэд хууль хяналтын байгууллагатай хамтран  ажиллаж байгаа болно.

Иймд “Ардчилсан Монгол Улс” хэмээн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндийг хамгаалж, олон улсын итгэл найдварыг хангаж, хууль хяналтын байгууллагуудын үйл ажиллагаанд хууль дээдлэх зарчмыг мөрдүүлж, хуулиар олгосон бүрэн эрхээ бие даан хараат бусаар хэрэгжүүлэхэд хяналт тавьж ажиллахыг хүсч байна.

 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ                                        Э.БАТ-ҮҮЛ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
Уг нь АСЕМ-ийн үеэр Энхбаярыг барьсан, Баттулгыг нэгжсэн шиг үйл ажиллагааг гадаа том дэлгэцээр харуулбал дүр эсгэсэн бус жинхэнэ ардчилал тогтсон орон байна гэж харж, манай улс төрчдийн нэр хүнд дэлхийн хэмжээнд өсөх бус уу. За за мэдээлэл хөгжсөн өнөө үед орон бүр тухайн үед нь телевизээрээ үзүүлсэн байх, зардлын нэмэр хэрэггүй ч юм уу.
2016-04-19
tsengel:
yvgan hunii hudulguuniig hyzgaarlaj baigaa chini ariun yvdal yumuu ariun yvdal yumuu...tsagaan tolgoitoo.......udahgui ekhner nukhur 2 iig tegsh sondgoigoor ni untuulah uu chi.....
2016-04-18
Зочин:
batuul udahgui huuteigee neg gyndand oroh bhdaa te ! huleej bai turiin tumur nuur chamruu ochij bn
2016-04-18
Зочин:
batuul udahgui huuteigee neg gyndand oroh bhdaa te ! huleej bai turiin tumur nuur chamruu ochij bn
2016-04-18
Иргэн:
Үүл баатар ёстой үнэн үгийг жинхэнээр нь хэлсэн байна. Цагдаа, хууль хяналтынхан сүүлийн үед хөхүүл эмэгтэйчүүдийг барьж хориод, нэгжлэг хийнэ гэж тусгайгийнхан, мэргэн буудагч дагуулж очиод л гэх мэт арай л буруу ажиллаад байгаа санагдаж байсан. Гэтэл хотын дарга ерөнхий прокурорт зөв бичиг өгсөн байна аа. Дэмжиж байна.
2016-04-18
Tumuruu:
Shalgax ni zuw bolowch arai xertsgii bga ymbish uu get l ternees bish awligachidig shalgx ni zuw shu
2016-04-18
Зочин:
Тиймээ БАТҮҮЛ -ээ өнөөдөр өөрийн тань хувьд эрүүл саруул ухаанаар хандсанд баярллаа. Бид үүнийг хүссэн юм хэзээ хэнийг баривчлах бол гэдэг үзэл бодол хүмүүсийн ой ухаанд орсон байна шүү дээ
2016-04-18
tsengel:
yvgan hunii hudulguuniig hyzgaarlaj baigaa chini ariun yvdal yumuu ariun yvdal yumuu...tsagaan tolgoitoo.......udahgui ekhner nukhur 2 iig tegsh sondgoigoor ni untuulah uu chi.....
xz:
GOE
2016-04-18