Кассын системийн ухаалаг хувьсалд нэгдээрэй

Монгол Улс иргэддээ нэмэгдсэн өртгийн албан татварын урамшуулал олгож эхлээд даруй дөрвөн сар боллоо. НӨАТ-ын урамшууллын систем хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор аж ахуйн нэгжүүдэд баримт хэвлэх зайлшгүй шаардлага тулгараад буй. Гэвч зах зээл дээр борлуулагдаж буй кассын машин аж ахуйн нэгжүүдийн хэрэгцээ, шаардлагыг бүрэн “хангаж” чадахгүй байгаа аж. Учир нь хямд үнэтэй кассын машин зөвхөн нэг л төрлийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд зориулагдсан бол өртөг өндөртэй кассын машиныг худалдан авахад бэрхшээлтэйгээ байгааг бизнес эрхлэгчийн төлөөлөл илэрхийлжээ.
Тэгвэл энэхүү хүндрэлээс гарах гарцыг “Kaizen Mongolia” компанийн зүгээс олгож байгаа аж. Тус компани 2013 оноос Эгүлэн буюу ухаалаг кассын системийн төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Төслийн хүрээнд iOS системд тулгуурлан "iRestaurant", "iStore", "iSalon", iHospital зэрэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж эхэлсэн байна. Эгүлэн төслийн дээрх бүтээгдэхүүнүүд НӨАТ-ын баримтыг хэвлэхээс гадна бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн цаг хугацаа болон хөрөнгө мөнгийг хэмнэх ач холбогдолтой.
Тухайлбал, бизнес эрхлэгч энэхүү программын тусламжтайгаар өөрийн аж ахуйн нэгжийнхээ өдөр тутмын үйл ажиллагааг алсын зайнаас удирдах боломжтой гэнэ. Мөн аж ахуйн нэгжийн хэсэгчилсэн тайланг гаргана. Тодруулбал, бизнес эрхлэгч өөрийн аж ахуйн нэгжийнхээ тайланг хугацаагаар, ажилтны борлуулалтаар болон өртөгөөр нь шууд гаргах боломжтой.
Үүнээс гадна аж ахуйн нэгжийнхээ бүтээгдэхүүний бүртгэлийг цахим системд шилжүүлэх боломжийг давхар олгожээ. Өөрөөр хэлбэл, бизнес эрхлэгч өөрийн аж ахуйн нэгжийнхээ үйл ажиллагааг алсын зайнаас удирдахын сацуу бараа бүтээгдэхүүний бүртгэлийг хийж, шаардлагатай байгаа бүтээгдэхүүний жагсаалтыг шууд гаргах боломжтой. Товчхондоо, богинохон хугацаанд бизнестээ анализ хийх боломжтой гэсэн үг.
Зөвхөн iOS системд тулгуурлан бүтээсэн нь мэдээллийг аюулгүй байдалтай салшгүй холбоотой аж. Тодруулбал, iOS системд гаднын вирус нэвтэрдэггүй учир ийнхүү гол сонгох шалтгаан болсон байна.
Энэхүү бүтээгдэхүүнийг НӨАТ-ын урамшууллын систем хэрэгжсэнтэй холбогдуулан зохион бүтээгээгүй гэдгийг инженерүүд нь онцолж байлаа. Эгүлэн төслийн бүтээгдэхүүнийг ашиглан бизнес эрхлэгч нь өөрт шаардлагатай байгаа мэдээллийг цаг алдалгүй, тов тодорхой авах боломжийг бүрдүүлэх үүднээс зохион бүтээсэн аж. 2013 оноос хэрэгжиж эхэлсэн энэхүү төслийн үр шимийг өдгөө 80 гаруй аж ахуйн нэгж хүртээд эхэлжээ.
Товчхондоо, Эгүлэн төслийн хүрээнд хэрэгжиж буй дээрх бүтээгдэхүүнүүд бусад системээс ялгарах олон давуу талуудыг агуулдаг ба удирдлага, хяналт, санхүүгийн бүртгэл, тооцоо гаргах болон бусад шийдлүүдийг багтаасан цогц систем аж.
Дашрамд дурдахад, энэхүү бүтээгдэхүүн нь Монголдоо анхдагч төдийгүй дэлхийн стандартад нийцсэн аж.
Холбогдох утас: 86023000, 86024000, 88021000
Web site: http://www.egulen.mn/
Facebook page: Эгүлэн – Ухаалаг кассын систем
СЭТГЭГДЭЛ БИЧИХ