МАН, МАХН эвсэхээр тохиролцжээ

МАХН, МАН-ын сонгуульд эвсэж орох асуудлыг судлах үүрэг бүхий ажлын хэсэг Төрийн ордны Г танхимд мэдээлэл хийж байна. Уг ажлын хэсгийг МАН-аас УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, МАХН-аас УИХ-ын гишүүн Ч.Улаан нар ахлан ажиллажээ.
Ажлын хэсэг 2016 оны УИХ болон нийслэл, аймгийн ИТХ-ын сонгуульд хоёр нам эвсэж оролцох асуудлаар тохиролцоонд хүрсэн байна. Ажлын хэсэг 10 удаа хуралдаж, 51:25 гэсэн харьцаатайгаар эвсэхээр тохиролцжээ.
Хэрвээ эвсэл байгуулбал МАН тэргүүлэх байр суурьтай оролцох аж. Ажлын хэсэг дүгнэлтээ намуудын удирдах зөвлөлүүдэд хүргүүлэхэд бэлэн болжээ. Хоёр намын удирдах зөвлөлөөс эцсийн шийдвэр гарах юм байна.
Мэдээллийн дэлгэрэнгүйг удахгүй хүргэнэ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ