Дурангийн мэс заслын тоног төхөөрөмж нийлүүлнэ

img

 

Эрүүл мэнд, спортын яам, БНФУ-ын Аксион Монголи Төрийн бус байгууллага хооронд өнөөдөр хамтран ажиллах “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичгийг үзэглэснээр манай  улсын эмнэлгүүдийн хэвлийн дурангийн мэс засал, оношилгоо, эмчилгээг хөгжүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулна.

 

 

      Мөн ЭМСЯ болон БНФУ-ын Аксион Монголи ТББ нь хэвлийн дурангийн мэс заслын багаж тоног төхөөрөмж нийлүүлэх, хандивлах, Монголын эмч, эмнэлгийн мэргэжилтнийг дурангийн мэс засал, оношлогоо, эмчилгээнд сургах, дурангийн мэс заслын сургалтын материалыг монгол эмч нартай хамтран бэлтгэх,  Монгол Улсад тухайн чиглэлээр хөгжлийн туслалцаа үзүүлэх асуудлаар Францын бусад байгууллага, сангуудтай хамтран ажиллах, уг үйл ажиллагааг идэвхижүүлэх, өргөжүүлэх зэргээр хамтран ажиллах зэрэг асуудлууд тусгагдсан байна.

 

    Энэхүү арга хэмжээнд Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа,  “Аксион Монголи” ТББ-ын Ерөнхийлөгч ноён Жак Лагут болон бусад албаны хүмүүс оролцлоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Garyn useg zurchihaad bhad uzeglelee gj bicheed bh yum, haashaa yum be. Haa saigui tegj yarij bichdeg bolj. 2 uur utgatsi yum shd ug ni
2016-04-19
Хутагт:
За ингээд жирийн эмч нарийн сайхан үргэлжлүүлж байсан төсөлд төр гараа дүрлээ . Битгий л улс төржүүлээд завааруулчаасай
2016-04-19