А.Мөнхбат хөдөөний ”хулгайч” нарыг зарлана

Монголын Залуучуудын Холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат орон нутагт ажиллаж байна. Тэрбээр өчигдөр Увс аймгаас хөдөөний томилолтоо эхэлсэн бөгөөд энэ сарыг дуустал аймгуудаар явж, иргэдтэй уулзах аж. Ингэхдээ нутгийн иргэдээр орон нутгийн "хулгайч" нарыг нэрлүүлж, хар жагсаалтыг гаргах гэнэ. Тэрхүү хар жагсаалтаа тавдугаар сард зарлах төлөвлөгөөтэй байгаа аж. Мөн тухайн нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүдэд иргэдээр дүн тавиулах юм байна.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ