Маргаантай арал дээр цэргийн онгоц газарджээ
2016-04-19

Өмнөд Хятадын тэнгис буюу маргаантай арал дээр БНХАУ цэргийн тийрэлтэд онгоцоо газардуулсан хэмээн Пентагоны хэвлэлийн төлөөлөгч, ахмад Жефф Дэвис мэдэгдлээ. Онгоц өчигдөр 3.31 цагт арал дээр газарджээ. “Бээжингийн дээрх үйлдэл нь хууль бус” хэмээн Цагаан ордноос мэдээлсэн байна.

 

БНХАУ-ын Батлан хамгаалах яам маргаантай бүсэд цэргийн онгоцоо газардуулсан шалтгаанаа “Маргаантай бүсэд ажиллаж буй гурван ажилтны бие муудсан тул онгоц хөөргөсөн. Мөн зарим шаардлагатай хүмүүнлэгийн бараа бүтээгдэхүүнийг илгээсэн” гэж мэдэгджээ.

 

Харин Пентагон “Бээжин ажилчдынхаа төлөө онгоц хөөргөсөн нь анхаарал татаж байна” гэсэн байна.

 

Онгоц газар газардсан бүс нутгийг өөрийн эзэмшлийнх хэмээдэг Филиппинийн Засгийн газар дургүйцлээ илэрхийлэн, уг асуудлаар тайлбар хийхийг Бээжингийн удирдлагуудаас шаарджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Irgen:
Hytad Mongolruu dairhad hen tus boloh bol A.N.U tus bolno
2016-04-19
Зочин:
Хятад АНУ-г дайнд турхираад хэзээ ч барахгүй л дээ
2016-04-19
иргэн:
хар хүний дундуур шар хүн гэгчээр АНУ амаа тат... Түүнд энэ арал дээр аль улс онгоцоо буулгах эсэх нь хамаагүй ш дээ.Илүү хошуулж байх аа болимоор юм даа.
2016-04-19