Уильям уйлжээ

img

 

Британийн ханхүү Уилъям гэргий Кейт Миддлтоны хамтаар Энэтхэг улсад төрийн айлчлал хийж байна. Тэд өчигдөр Шинэ Дели хотноо байрлах Таж Махал цогцолбор дээр очиж, танилцжээ.

 

Ханхүү, гүнж нар уг цогцолборын өмнө байрлах сандал дээр сууж, зургаа даруулсан аж. Уг зургийн дараа ханхүү сэтгэлээ барьж дийлэлгүй нулимс унагаасан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Ханхүүг уйлах үед гүнж даган уйлсан гэнэ.  

 

Учир нь 24 жилийн өмнө энэ өдөр ханхүүгийн ээж Диана Таж Махалын өмнө зургаа авахуулсан аж.  Ханхүү “Ээж минь Энэтхэгт айлчилж ирснийхээ дараа намайг Таж Махалыг заавал очиж үзээрэй хэмээн захиж байсан. Зураг авахуулах үед өнгөрсөн дурсамж сэдэрлээ” гэж ярьжээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ