УИХ-ын даргын дараагийн зочин маргааш ирнэ

УИХ-ын дарга З.Энхболдын урилгатай зочдын айлчлал үргэлжилж байна. Спикерын урилгаар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын парламентын Доод танхим /Лок Сабха/-ын дарга, Сумитра Махажан тэргүүтэй төлөөлөгчдийн айлчлал өнөөдөр эхэллээ. Тэдний айлчлал Ази-Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтад оролцсоноор энэ сарын 23-нд өндөрлөнө.
Тэгвэл УИХ-ын даргын дараагийн зочин маргааш манай улсад хүрэлцэн ирнэ. Бүгд Найрамдах Итали Улсын Сенатын танхимын Ерөнхийлөгч Пьетро Грассо энэ сарын 20-23-ны өдрүүдэд УИХ-ын даргын урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ