Хорин нэгэн аймаг, нийслэлийн 9 дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний хэлтэст компьютер тоног төхөөрөмж нийлүүлэх арга хэмжээ өнөөдөр боллоо. Азийн хөгжлийн банкны хамтын ажиллагааны хүрээнд нийлүүлсэн тоног төхөөрөмжийг Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ гардуулж, иргэдэд хүргэх үйлчилгээгээ улам бүр элэгсэг шуурхай хийж гүйцэтгэхийг байгууллагуудаа төлөөлж ирсэн ажилтнууддаа захилаа.
Төрийн албаны үйлчилгээний чанарыг сайжруулж, үйлчилгээний хөнгөн шуурхай байдлыг нэмэгдүүлэх зорилгоор нийт хоёр сая долларын санхүүжилттэй төслийг Азийн хөгжлийн банк хэрэгжүүлж буй аж. Үүний эхлэл болгож нийлүүлсэн DELL брендийн 540 компьютер нийгмийн халамж үйлчилгээний хэлтсүүд очлоо.
В.Бат
Уншиж байна |